SANDERO Stepway

Хотоос хот дамжин аял

Эхлэх үнэ

44,900,000₮

Сарын төлөлт

577,000₮
Өөдөө тэмүүлэх эрч хүч! Шинэ боломжуудыг нээ! Renault SANDERO Stepway Их хотын уур амьсгал болоод адал явдал дүүрэн аялалд тань зориулан бүтээсэн автомашин бол Renault SANDERO Stepway юм. Түүнийг хөлөглөснөөр, та хамгийн хүнд хэцүү саад тотгоруудыг ч итгэлтэй, урам зориг дүүрэн даван туулах болно. Дэгжин болоод тав тухтай Renault SANDERO Stepway таны адал явдалд бэлхэн! Замын нөхцөлт бартааг мартагтун! – энэ бүхэн одооноос чухал биш.

Шинэ Renault SANDERO Stepway

Орчин үеийн технологи

Renault SANDERO Stepway нь Монгол орны тэсгэм хүйтний нөхцөлд гайхалтай сайн зохицохоор бүтээгдсэн. Инновацийн шинэлэг шийдэл бүхий алсаас асаах систем, салхины шилний халаалтын систем, хурд түгжигч, хурдны хайрцагны автомат болон механик арааны хослол зэргийн гайхам хоршилыг та Renault SANDERO Stepway автомашинаас мэдрээрэй!

Цааш унших
Хурц тод дизайн

Ширхэг ч алдаа мадаггүй зохион бүтээгдсэн Renault SANDERO Stepway загвар нь гадаад үзэмжээрээ хүн бүхний хүсэл, сонирхлыг татна. Учир нь энэхүү автомашин нь холын нугачаа ихтэй замд ч жолооч болон зорчигчийг чилээхгүй зөөлөн явдлаар туулахын зэрэгцээ их хотын хурц тод өнгө төрхтэй ч дээд зэргээр нийцэх загвар дизайнтай юм.

Цааш унших
Автомашины шинж чанар

Renault SANDERO Stepway таны шинэ хил хязгаарыг нээнэ! Удаан хугацаанд хүсэн хүлээсэн аялалдаа анд нөхөд, гэр бүлийн хамт гарагтун! Учир нь та замын эвдрэл, гэмтэл, бартаа сааданд санаа чилээх зүйлгүй боллоо. Sandero Stepway-ийн онцгой нэгэн чанар бол түүний газраас тэнхлэг хүртэлх зай юм. Газраас тэнхлэг хүртэлх зай 195 мм буюу 19,5 см байдаг.

Цааш унших

Шинэ Renault SANDERO Stepway-ийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс

Та Renault SANDERO Stepway автомашин унахад бэлэн үү?