Renault SANDERO Stepway Тоног төхөөрөмж
Замгүй газрын автомашины шинж чанар
Renault SANDERO Stepway газрын шинэ хил хязгаарыг тогтоож байна. Удаан хугацаанд хүсэн хүлээсэн аялалдаа анд нөхөд, гэр бүлийн хамт гарагтун! Учир нь та замын эвдрэл, гэмтэл, бартаат байдалд санаа чилээх зүйлгүй боллоо. Sandero Stepway-ийн газраас тэнхлэг хүртэлх зай нь 195 мм буюу 19,5 см байдаг.
Технологи
Renault-ийн автомашинуудад шингээсэн сүүлийн үеийн технологиуд нь жолоодлогыг хөнгөвчлөх, тав тухтай байдлыг удаан хугацаанд хадгалах талаас нь авч хэрэгжүүлсэн тус компаний инженер, мэргэжилтнүүдийн боловсруулсан арга ухаан юм.
/Хялбар R/ EASY-R
Шинэ роботжуулсан EASY R дамжуулга нь шатахуун зарцуулалтыг ихээхэн хэмнэх бөгөөд жолоодох ур чадвар, уур амьсгалын нөхцөл байдал зэргээс үл хамааран таны шатахуун зарцуулалтыг багасгах дэвшилтэт технологи юм. Уг технологийг Renault корпорацийн мэргэжилтнүүд ХБНГУ-ын ZF автомашины хурдны хайрцгийн бүрэлдэхүүн эд ангийг дэлхийн зах зээлд нийлүүлэгч тэргүүлэх концернуудтай хамтран боловсруулж гаргасан.
Аюулгүй байдал
Монголын нөхцөлд
Салхины шилний халаалт
Хүйтний эрч чангатай, ус цаг уурын хувьд хур тунадас арвинтай газар нутгийн хувьд манай оронд зориулан үйлдвэрлэсэн энэхүү автомашинд үйлдвэрээс салхины шил халаагч суурилуулж, хэрэглэгчдийн тав тухыг дээд зэргээр хангаж чадсан. Хэдхэн минутын хугацаанд урд салхины шилэн дээр тогтсон мөс, цасыг хайлуулан, автомашиныг хөдөлгөөн хийхэд хялбаршуулж, түргэвчлүүлдэг.
Хөдөлгүүр
Хөдөлгүүрийн хувьд хасах температурт дасан зохицох өндөр чадвартай. Нэмэгдүүлсэн хүчин чадалтай генератор нь цахилгаанаар ажилладаг автомашины олон тооны эд ангиудын ажиллагааг бат найдвартай хангана.
Итгэл даах тэнхлэг, тулгуур эд анги
Renault SANDERO Stepway-ийн бат найдвартай тэнхлэг нь жолоочид үргэлж түшиг болж байхаар хийгдсэн бөгөөд тулгуур эд ангийн хувьд домогт чанарыг өөртөө агуулдаг. Энэ нь замын эвдрэл гэмтэл, бусад бартаа саадыг мартахад хүргэж байна.