Техникийн засвар үйлчилгээ

Та шинэхэн Renault автомашины эзэмшигч болоод жилийн хугацаа өнгөрсөн байна. Одоо ч, ирээдүйд ч та хийсэн сонголтондоо харамсахгүй гэдэгт бид итгэлтэй байна! Харилцагч таныг Renault машины эзэмшигч болсон цаг мөчөөс эхлэн бид давхар үүрэг хариуцлага хүлээж эхэлдэг. 

Үүнд автомашины чанартай хэрэглээ болоод хүртээмжтэй сервис үйлчилгээ гэх хоёр нөлөө бүхий суурь хүчин зүйлс багтдаг. Ниссан-Рено засвар үйлчилгээний хэлтэс нь 50 гаруй инженер, техникийн ажилчидтай ба сүүлийн үеийн компьютер оношилгоо, тэнхлэг тохиргооны аппарат, олон улсын стандартыг хангасан техник, багаж хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг билээ. Манай хамт олон Ниссан, Инфинити, Рено брэндийн бүх төрлийн автомашинуудын засвар үйлчилгээг олон улсын стандартын түвшинд хийж гүйцэтгэх ба түргэн шуурхай, найрсаг үйлчилгээг танд үзүүлэх болно. 

Манай инженер, механикуудын 90 гаруй хувь нь бакалавр, магистр зэргийн мэргэшсэн боловсон хүчнүүд төдийгүй Рено Россия ХК-аас зохион байгуулдаг мэргэшүүлэх богино болон дунд хугацааны сургалтуудад тогтмол хамрагдаж, шинээр үйлдвэрлэгдэж буй Рено брэндийн автомашиныг засварлах бүх талын мэдээллийг цаг тухайд нь хүлээн авч суралцаж байдаг. Бид хамгийн сүүлийн загварын тэнхлэг тохиргооны багаж хэрэгсэл, компьютер оношилгоо, бүх төрлийн засварын гар багаж, 11 өргүүр, тэнхлэг тохиргооны өргүүр зэрэг суурин тоног төхөөрөмжүүдээр засварын урлангаа тоноглосон байдаг. 

Тус засварын төв нь Ниссан-Рено брэндийн автомашин засварлах тусгай технологийн заавраар бүрэн хангагдсанаараа онцлог билээ. Бид хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэж, чанартай, найдвартай засвар үйлчилгээг эрхэм харилцагчиддаа үзүүлэхийг өөрсдийн зорилго болгон ажилласаар байна. 

Холбоо барих: 75851111

Сервис үйлчилгээнд тавтай морил Автомашин худалдан авснаас хойш 2-3 сарын хугацаанд Renault албан ёсны дилерийн төвд таныг урьж байна.
4 жилээс бага насжилттай автомашинуудад санал болгох сервис үйлчилгээ Хамгийн түгээмэл засвар үйлчилгээнүүдийг багтаасан “Цогц Үйлчилгээ” тогтмол үнээр аваарай.
4 жилээс дээш насжилттай автомашинуудад санал болгох сервис үйлчилгээ Албан ёсны дилерээр үйлчлүүлсэн тохиолдолд “Сервис 4+” хөтөлбөрт хамрагдаж жилд 20% ба түүнээс дээш хөнгөлөлт эдлэх боломжтой.

Гупер

Аливаа зүйлтэй мөргөлдөх харшилдахад 10 тохиолдол тутмын наймд нь хамгийн түрүүнд өртөж байдаг элемент бол гупер. Таны автомашины гуперийг бүрэн бүтэн, сэвгүй байлгахын тулд манай засварчид шинэ сэлбэгийн захиалга хийж эсвэл засварлаж өгөхийн аль нэгийг санал болгож байна.

Их гэрлийн эд анги

Гэрэл нь зөвхөн жолоочийн харах үзэгдлийг гэрэлтүүлэх бус мөн таны авто хэрэгслийг бусдад харагдуулж байдаг. Renault автосалоны мэргэжилтнүүд таны гэрлийг үзэж оношлоод ямар ч төрлийн эвдрэл гэмтлийг засаж янзлан шаардлагатай бол сольж тавих үйлчилгээ үзүүлнэ.

Дугуйны тухай

Үйлчилгээний тухай

Шил арчигчийн тухай

Аккумуляторын тухай