DUSTER

Бартааг туулахаар бүтээгдэв

Эхлэх үнэ

55,900,000₮

Сарын төлөлт

630,000₮
Renault DUSTER Ангилалдаа тэргүүлэгч Renault Duster нь найдвартай, аюулгүй ба хүн төрөлхтний тээврийн хэрэгслээс шаардаж болох бүхий л төрлийн хэрэгцээ шаардлагыг бүрэн төгс хангаад зогсохгүй тав тухыг туулах чадвартай, эрч хүчийг аюулгүйн хамгаалалттай хослуулж чадсан бат бөх, сонгодог загварын автомашин юм. https://www.youtube.com/watch?v=97mj21FYMgk

Шинэ Renault DUSTER

Саруулхан салон, багтаамжтай тээшний тасаг

Renault DUSTER-ын тээшний хэсэг 475 литрийн багтаамжтай хийгээд холын аян замд тань хэрэг болох бүхий л зүйлсийг төвөггүй агуулах боломжтой. Харин түүний арын суудлыг буулгах үед энэ тоо 1636 литр болж нэмэгддэг бол уртаашаа 2.65 м-ийн уртын орон зай үүсдэг. Энэ бол ангилалдаа тэргүүлэх тээшний багтаамжийн дээд хэмжээ мөн! Хэрэглэгч та энэ зайнд сноуборд, цана гэх мэт дурын овор хэмжээ ихтэй зүйлсийг ачих бүрэн боломжтой юм.

Замгүй газрыг бартаат замтай туулах чадвар

Duster хөдөө орон нутаг болоод хот хоорондын замгүй бартаат замаар ч хамгийн тав тухтай зөөлөн явдлыг танд мэдрүүлэх төмөр хүлэг мөн! Түүний явах эд ангийн бүтцийг шалгарсан технологиор баяжуулан бүтээсэн нь ОХУ-ын тухайн ангиллын автомашины зах зээлийг борлуулалтаараа тэргүүлэхэд голлох нөлөөг үзүүлсэн байдаг. Duster өмнөө таарах бүхий л бартаа саадыг сурамгай, шаламгай даван туулах бөгөөд энэхүү шинж чанарыг нь дэлхийн олон сая худалдан авагчид батласаар байна.

Орчин үеийн технологи.

Renault DUSTER нь Монгол орны тэсгэм хүйтний нөхцөлд гайхалтай сайн зохицохоор бүтээгдсэн. Инновацийн шинэлэг шийдэл бүхий алсаас асаах систем, салхины шилний халаалтын систем, ухрах камер, хурд түгжигч, хурдны хайрцагны автомат болон механик арааны хослол зэргийн гайхам хоршилыг та Renault Duster автомашинаас мэдрээрэй!

Duster Adventure

Үнэ

55'900'000₮

Сарын төлөлт

630'000₮

16 инчийн хар өнгийн хөнгөн хайлшин обуд

Тентэй арын цонхнууд

Adventure гэсэн лого бүхий суудлын бүрээс

Хаалган дээрх хар өнгийн "Duster"-ын лого

Хар өнгийн хуванцар дугуйн арк

Арын гуперэн дээрх хромон Adventure лого

Duster Drive Plus

Үнэ

55'900'00 ₮

Сарын төлөлт

630'000₮

16 инчийн Thema Black-ийн хөнгөн хайлшин дугуйн обуд

Тентэй арын цонх

Арын хаалганы автомат цонх өргөгч

Арын мэдрэгч

Мөнгөлөг оруулгатай суудлын бүрээс

Шинэ Renault DUSTER-ийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс