Renault Duster Тоног төхөөрөмж
Дөрвөн дугуйн хөтлөгч
Duster хөдөө орон нутгийн болоод хот хоорондын замгүй газрыг, бартаат замыг туулахдаа шалгарсан унаа. Өмнөө таарах бүхий л бартаа саадыг сурамгай, шаламгай даван туулах бөгөөд энэ гол шинж чанарыг нь олон сая худалдан авагчид нь батлан харуулсаар. Renault DUSTER өмнөх загваруудынхаа адил өндөр хийгдсэн, газраас тэнхлэг хүртэлх зай (210 мм), богино зайнаас дайрч саадыг даван туулах өнцөг ихтэй, дугуйн өргөн арктай ба эд ангийн найдвартай хамгаалалттай. Түүнд суурилуулсан тэнхлэг нь тухайн зам ямар гадаргуутай байхаас үл хамаарч тав тухтай жолоодлогоор хангадаг төдийгүй нугачаа ихтэй зам харгуйг туулах түүнд асуудал биш юм.
Дөрвөн дугуйн хөтлөгч
Renault DUSTER-ын дөрвөн дугуйн хөтлөгч нь дурын замаар (эвдрэлтэй, эвдрэлгүй) болон замгүй газраар урагш хялбар хөдлөх гурван горимын тохируулгатай.
2WD – Энэ үед хөдөлгүүрийн эргэх хүч урд хоёр дугуйн хооронд ижил хэмтэй хуваарилагдаж зөвхөн урд хоёр дугуй хөтлөж эхлэнэ. Ингэснээр шатахуун зарцуулалтыг хэмнэдэг.
AUTO – Автомашины явж буй хурд, замын эвдрэл гэмтэл, нөхцөл байдлаас шалтгаалан моторын хүч урд болон хойд дугуйнуудад автоматаар хуваарилагдан очно.
LOCK – Хөдөлгүүрийн эргэх хүч урд болон хойд дугуйнуудад жигд хэмээр тэнцүү хуваарилагдана. Энэхүү горим нь 80 км/ц хүртэл хурдлаж, хэцүү бэрх замыг итгэлтэй туулах боломж олгодог.
Дөрвөн дугуйн хөтлөгчтэй Renault DUSTER загвар нь (минутанд 1000 эргэлдэх хүчээр 5,7 км/ц) газар туулах нэгдүгээр арааны богино дамжуулга бүхий зургаан шатлалт механик хурдны хайрцгийн сонголттой, мөн моторын хөргүүрийн систем болон моторын эргэлтийн хүчийг хянах систем бүхий автомат хурдны хайрцагтай загвар тус тус худалдаанд гарч байна. Дээр дурдагдсан дамжуулгын төрлүүд нь замгүй болон бартаат замыг туулахад төгс нийцтэй. Мөн огцом өгсүүр лүү болон автомашин дүүрэн ачаатай үед ч хөдөлгөөн эхлүүлэхэд аливаа бэрхшээлийг хөнгөвчлөх тохиргоо бүгд хийгдсэн.
Хамгаалалт” аюулгүйн шинэ багц
“Хамгаалалт” Protection нь замгүй газраар явахад таны автомашины аюулгүй байдлын нэмэлт хамгаалалт болон ашиглагдана. Renault DUSTER-ын худалдан авалт бүрт тус багц дагалдаж байна.
Орчин үеийн технологи
Renault DUSTER нь Монголын зах зээлийн нөхцөл байдалд гайхалтай сайн тохирохоор бүтээгдсэн. Инновацийн шинэлэг шийдэл бүхий алсаас асаах систем, салхины шилний халаалтын систем, ухрах камер, хурд түгжигч, араа дамжуулгын мэдээлэгч зэрэг нь замын болон цаг агаарын нөхцөл байдлаас үл хамааран таны аялал зугаалга, ажил хэргийн уулзалт зэргийг илүү тав тухтай, итгэл найдвартай байлгахын тулд шийдэгдсэн болно.
Renault Start алсаас асаах систем
Хөдөлгүүрийг алсаас асаах Renault Start систем нь автомашиныг аюулгүй асааж жавар тачигнасан өвөл, халуу шатсан зуны алинд ч болов салоны температурыг тохиромжтой түвшинд аваачин хөдөлгөөнд бэлтгэдэг. Түлхүүрэн дээрх Renault Start гэсэн товчийг дарснаар автомашин өөрөө асч 10 минутын дараа өөрөө унтрах тохиргоотой. Шаардлагатай гэж үзвэл ахин нэг удаагийн давтамжаар Renault Start товчин дээр дарж 10 минут халааж болдог. Харин хэрэв автомашин ямар нэгэн хөдөлгөөнд орох, эсвэл аль нэг хаалга онгойхыг мэдэрсэн тохиолдолд даруй унтрах тохируулгатай. Энэ нь автомашины аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн бөгөөд хулгайлагдах эрсдэлээс сэргийлнэ.
Салхины шилний халаалтын систем
Тодорхой хэдэн минутын хугацаанд салхины шилэн дээр тогтсон цас мөсийг хайлуулж шилийг цэвэрхэн болгоно.
тав тухтай байдал
Renault DUSTER загвар нь өөртөө орчин үеийн тэргүүлэх зэргийн технологийн шийдлүүдийг шингээсэн тул та энэхүү автомашиныг хөлөглөн давхихад зөвхөн жолоодлогоос авах тав тух, аюулгүй найдвартай байдлыг л мэдрэнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Дотоод салоны тохьтой байдал нь материал хийцийн чанар сайтай суудлын бүрээстэй болсноор улам нэмэгдсэн.