KAPTUR

Таны хэрэгцээнд төгс нийцэх бүрэн тоноглол...

Эхлэх үнэ

61,900,000₮

Сарын төлөлт

740,000₮
Төгс хэмжээний зохицол Renault KAPTUR Эрч хүчтэй, хээнцэр тансаг хийц бүхий дөрвөн дугуйн хөтлөгчтэй Renault KAPTUR нь дизайн, тав тух, жолоодлогоос нэн таатай мэдрэмжүүдийг амтлах шинэ эрин үеийг нээж байна. Энэхүү автомашиныг хөлөглөх хэн бүхэн олны анхаарлын төвд орох болно гэдгийг түүний цоо шинэ гадна дизайныг бүтээж урласан загвар зохион бүтээгчид баттай өгүүлж байна.

Шинэ Renault KAPTUR

Монголын нөхцөлд зориулагдсан унаа

Renault KAPTUR – Ухаалаг дөрвөн дугуйн хөтлөгчийн системтэй. Энэ нь жолооч танд ямар ч замын нөхцөлд аливаа саад бэрхшээлийг саадгүй даван туулах боломжийг олгоод зогсохгүй хүйтний улиралд ч итгэл төгс холыг зориход элдэв асуудал үүсэхээргүй боллоо.

Цааш унших
Төгс хэмжээний зохицол

Бусад авто хэрэгслүүдээс ялгагдах түүний гол чанаруудын нэг бол тэгш хэмийн нийцлүүд мөн. Түүний 1/3 хэсэг нь шилэн бүрхүүлтэй харин үлдсэн 2/3 хэсгийг их бие эзэлдэг. Салхины шил нь өргөн болоод өндөр, хажуугийн цонхнуудын хэмжээ томын бөгөөд урагш унасан хэлбэртэй бол дээвэр хэсэг нь үзэгдэх орчны харагдац байдлыг дээд зэргээр нэмэгдүүлэхийн сацуу автомашины бүхээгийг мэдэгдэхүйц саруулхан болгодог.

Цааш унших
Технологи

Renault KAPTUR автомашины Extreme хувилбар нь хэрэглэгчдийг “итгэл төрүүлэхүйц шийдэмгий харц”-аараа өөртөө татдаг. Учир нь түүнд хамгийн сүүлийн үеийн шинэлэг гэрэл тусгалын эд ангийг суурилуулж өгсөн. Pure Vision брэндийн хол ойрын LED гэрлүүд нь түүнийг бусдаас онцгой харагдуулдаг ба тэдгээр LED гэрлүүдийн тусламжтай шөнийн түнэр харанхуйг гэрэлтүүлэх чадамж нь даруй 20%-иар нэмэгдсэн. Энэ нь хэрэглэгч таны аяллыг илүү аюулгүй, найдвартай болгосон.

Цааш унших

Шинэ Renault KAPTUR-ийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс