Renault KAPTUR Тоног төхөөрөмж
Технологи
Жолооч ба зорчигчдын аюулгүй байдлыг хангах бүхий л зүйлсэд инженерүүд санаа тавьжээ.
Мультимедиа, навигацийн Media Nav 2.2 систем
7 дюймийн мэдрэгчтэй дэлгэц бүхий шинэ үеийн мультимедиа навигацийн систем нь олон төрлийн ухаалаг үйлдэлтэй: RDS-TMC* сувгаар дамжуулан замын мэдээллийг дүрслэн харуулангаа навигаци /чиглүүлэлт/ хийх, арын камерын дүрслэлийг дамжуулах, мөн алсын зайнаас асаах Renault Start программчлалтай систем. Bluetooth® эсвэл USB/AUX оролтоор дамжуулан өөрийн гар утас, хөдөлгөөнт төхөөрөмжүүд дээрээсээ дуу сонсох боломжтой. “Гар чөлөөтэй” үйлдэлт чанга яригчийн систем нь утсаар ярих үедээ замаасаа хараагаа салгаж, анхаарлаа сарниулахгүй байх боломжийг олгоно.
Тав тух ба практикт хэвшсэн байдал
Kaptur-ын саруулхан, тав тухтай орчин бүрдүүлсэн тансаг салонд таван хүн суух багтаамжтай. Мөн дуу чимээ тусгаарлах хоёроос гурван давхар битүүмжлэлтэй.
Монголд зориулагдсан унаа
Renault KAPTUR – дөрвөн дугуйн хөтлөгчтэй бөгөөд жолооч та зам, цаг уурын дурын нөхцөлд автомашины ажиллагаанд санаа зовохгүй явах таатай боломж.
Найдвартай тэнхлэг, тулгуур эд анги
Kaptur-ын гаднах дизайн нь ямар ч эвдрэлтэй, чанар муутай зам дээр явсан түүний хүчирхэг, уян хатан тэнхлэгтэйгээ гайхалтай сайн зохицдог. Олон тооны сорилт туршилтууд Kaptur-ын хөвөх мэт зөөлөн явдал, үлгэр жишээ бүхий тулгуур эд ангийн урт удаан эдэлгээний чанарыг батлан харуулсан. Засмал зам, замгүй хөдөөний зам алинд ч явдал зөөлөнтэй, чанар сайтай гэгддэг билээ.