Компанийн тухай

Эрхэм зорилго:

Бид дэлхийн шилдэг технологи, мэдлэг туршлага, брэндийг эх орондоо нутагшуулж, харилцагч, хэрэглэгч, хамт олондоо үнэ цэнэ хүргэнэ.

Түүx:
Моннис нь үйл ажиллагаагаа автомашины бизнесэ эр эхэлсэн. 1998 онд Моннис Моторс ХХК нь 90 гаруй жилийн түүхт Японы тэргүүлэгч автомашин үйлдвэрлэгчдийн нэг Ниссан Мотор корпорацийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютор болсон. Моннис моторс ХХК нь Моннис группын бүрэлдхүүнд байгаа 12 компанийн ууган компани юм. 

Моннис Моторсын хувьд Япон, АНУ, Их Британи, Тайланд, Энэтхэг дэх Ниссаны үйлдвэрүүдээс автомашинаа захиалан авдаг ба ингэснээр 20 гаруй загварын Nissan автомашинуудаас хэрэглэгчиддээ сонголт хийх боломжийг олгодог.
Шинэ загварын автомашиныг цаг алдалгүйгээр хэрэглэгчиддээ хүргэхээс гадна албан ёсоор танилцуулдаг уламжлалтай.
2006 онд Сүхбаатар дүүрэгт Ниссаны олон улсын стандартын дагуу үзүүлэнгийн танхимаа барьж ашиглалтанд оруулснаар Монгол Улс дахь анхны автомашины үзэсгэлэнгийн танхим үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ.
Тус төв нээгдсэнээр Ниссан автомашиныг хэрэглэгчиддээ тохилог орчинд танилцуулах, Оригинал сэлбэгийн нийлүүлэлт, баталгаат засвар үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон юм. 

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монголын хэрэглэгчиддээ 7500 орчим Ниссаны олон загварын автомашинуудыг хүргэсэн ба тэдгээрийн борлуулалтын дараах засвар үйлчилгээг хийж гүйцэтгэж байна.
Ниссан Мотор корпорацийн хувьд автомашины загвар болон тав тух, аюулгүй байдалд чиглэсэн өөрчлөлт, шинэчлэлтүүдийг богино хугацаанд тогтмол хийснээр дэлхийд нэр хүнд, борлуулалтаараа дээгүүрт бичигдэх боллоо.
2018 оноос Францын алдарт Рено брэндийн автомашины албан ёсны дистрибьютор болж Каптюр, Дастер, Сандеро Степвэй, Логан зэрэг маркийн автомашиныг Монголын хэрэглэгчдэд нийлүүлж эхэлсэн

Оригинал сэлбэг:
Ниссан - Рено төвийн сэлбэгийн худалдааны хэлтэс нь Ниссан, Рено автомашины бүх төрлийн оригинал сэлбэг, дугуй, нэмэлт тоноглол болон төрөл бүрийн тосыг Орос, Япон, АНУ, Финляндаас оруулж ирэн үйлчлүүлэгчиддээ хүргэж байна.
Хэрэв манай төвд тухайн сэлбэг байхгүй тохиолдолд дээрх орнуудаас 14-30 хоногийн дотор захиалан нийлүүлэг.
Оригинал сэлбэгийн давуу тал нь тухайн автомашинд арлын дугаарын дагуу тохируулан суурилуулдаг учраас таарч, тохирохгүй байх асуудалгүй, хамгийн найдвартай, аюулгүй байж автомашины эдэлгээг уртасгадаг.

Баталгаат засвар үйлчилгээ:
Сервис нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрлах Ниссан - Рено төвийн байранд байрлахаас гадна Баянзүрх дүүргийн Амгалан салбар, Эрдэнэт хот дахь салбар, 3 салбартай, нийт 80 орчим инженер, техникийн ажиллагсад, Ниссан, Реногийн сүүлийн үеийн компьютер оношлогоо, тэнхлэг тохиргооны аппарат, олон улсын стандартыг хангасан техник, багаж хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай хамт олон Ниссан, Рено брэндийн бүх төрлийн автомашины иж бүрэн засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж үзүүлэх ба түргэн шуурхай, найрсаг үйлчилгээ үзүүлж байна..
Үйлчлүүлэгчид тав тухтай хүлээлгийн танхимд Ниссан, Рено шилдэг рекламуудыг үзэж сонирхон, Wi-Fi орчинд буфетээр үйлчлүүлэхийн зэрэгцээ автомашин ашиглалтын талаар зөвлөгөө авах боломжтой.

Үнэт зүйлс

  1. ХАРИЛЦАГЧ та манай компанийн эрхэм хамтрагч бөгөөд таны сэтгэл ханамж бидний амжилтын үндэс юм. Бидний үйл ажиллагааны зорилго харилцагчийн хүндлэлийг хүлээхэд оршино.
  2. Нэгдмэл зорилгын төлөө хамтдаа тэмүүлэгч, бүтээлч, шинийг санаачлагч, манлайлагч, зарчимч, хамт олонтойгоо сэтгэл зүрх, эв нэгдэл хамтын хүчээр ажилдаа болон компанидаа өөриймсөг хандаж, үнэнч шударга хариуцлагатай ажиллах АЖИЛТАН та манай компанийн хөгжил дэвшлийн түлхүүр бөгөөд эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулагч, үнэт баялаг билээ.
  3. Бидэнд дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах боломжийг бий болгож буй, олон улсын стандарт, дэвшилтэт технологиороо монголын автомашины салбарт үнэтэй хувь нэмэр оруулагч БРЭНД нь бидний үнэт зүйл юм.
  4. Ажилтан бүрийн амьдралын баталгаа, ажиллах таатай орчныг бий болгож, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан, улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагч КОМПАНИ нь бидний үнэт зүйл юм.

Уриа:

Үнэ цэнийг цогцлооно.