Сонгон шалгаруулалт

Моннис Моторс ХХК нь шинэ ажилтан сонгон шалгаруулахдаа НЭЭЛТТЭЙ бодлого баримталж ямагт шинийг эрэлхийлэгч, багаар ажиллах чадвартай, байгууллагын соёлд дасан зохицох чадвар бүхий хэн бүхэнд ажил олгохдоо таатай байдаг.

Боловсон хүчнийг сонгон шалгаруулахдаа ерөнхий мэдлэг, зөв хандлага, мэргэжлийн ур чадвар, мэргэшил, ажлын дадлага туршлага, ёс зүйн байдлыг нэн тэргүүнд харгалзан үзнэ.

Ажилтан сонгон шалгаруулах явц нь дараах үе шатын дагуу явагдана:

I Анкет бөглөх
(Та renault.mn веб сайтнаас болон Моннис Цамхаг эсвэл Ниссан-Рено төвийн ресепшнээс анкет авч бөглөх боломжтой)
II Ерөнхий мэдлэгийн болон IQ-ийн тест авах
(Тантай утсаар холбогдон уг шалгалтанд орохыг урих болно)
III Анхан шатны ярилцлага
(Хүний Нөөцийн хэлтсийн мэргэжилтнүүд Тантай ярилцах болно)
IV Хоёрдугаар шатны ярилцлага
(Харъяалагдах алба, хэлтэс, газрын удирдах түвшний албан тушаалтан, менежер Тантай ярилцлага хийх болно)
V Шийдвэр гаргах үе шат
(Тухайн ажлын байранд тэнцсэн эсэхийг танд утсаар мэдэгдэх болно)