SANDERO Stepway Design

Renault SANDERO Stepway – бол амьдрал дээр хэрэгжиж, үр ашигаа өгсөөр байгаа авсаархан хэрнээ туулах чадвар сайтай SUV ангиллын автозагваруудын суурь мөн. Дугуйн нумын өргөтгөл, урд хойд гупер болон хажуугийн хамгаалалтууд, гэрлийн бууралттай хаалтууд, хэмжээг нь томруулсан дугуйн обуд гэх мэт тоноглолууд нь энэ хүлэгт жинхэнэ замгүй газрын тэргийн шинж чанаруудыг бүрдүүлсэн.

Приборная панель
Их гэрлийн шинэ хэв маяг

Өдрийн гэрлүүд нь Sandero Stepway загварыг илүү орчин үеийн ба шинэлэг харагдуулж байна.

Приборная панель
Томруулсан хэмжээтэй обуд

16-инчийн дугуйн обуд нь хөдөлгөөний эрч хүчтэй байдлыг илтгэдэг.

Приборная панель
Хамгаалалтын хавтаснууд

Хромжуулсан хавтаснууд нь автомашины гадаад өнгө төрхөнд жавхаа нэмэхийн зэрэгцээ элдэв эвдрэл гэмтлийн хамгаалалт болно.

Дотор тал

Гойд онцгой суудлын бүрээс

Renault SANDERO Stepway-д зориулж тусгайлан бүтээсэн суудлын бүрээс нь орчин үеийн бүтэц, загварлаг оёдлоороо онцгой бөгөөд түүний хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг байлдан дагуулж чадсан бүрээсийн материал нь салоны өнгө үзэмжтэй, тав тухтай байдлыг урт удаан хугацаанд хадгалдаг.

Хянах самбарын шинэ дизайн

Хянах самбарын хроммон оруулга бүхий шинэлэг элементүүд нь тус загварыг жинхэнэ орчин үеийн, шинэлэг ур хийцтэй болгосон. Жолоодох үеийн тав тухтай байдлыг хангах тохиргоо, тоноглолууд нь жолоочийн анхаарлыг зөвхөн жолоодлогодоо төвлөрүүлэхэд туслана.