Logan Stepway

Бартаат замын шинж чанар

Олон хүмүүс загварлаг хэлбэр, бат бөх байдлаас хамааран седан ангиллын их биед дуртай байдаг. Гэсэн хэдий ч тэд кроссовер ангиллын бартаат зам туулах чадвар, Монголын цаг уурын нөхцөлд тохирсон тоноглол зэргээс хамааран кроссоверыг өндрөөр үнэлдэг. Бид энэ хоёр ангиллын хамгийн шилдэг шинж чанаруудын шинэ Renault LOGAN Stepway загварт багтааж үйлдвэрлэсэн билээ.
Загварлаг бартаат замын хэв маяг

Шинэ Renault LOGAN Stepway загварлаг болон найдвартайгаар тодорхойлогдох болно. Шинэ том оврын бампер, гоёлын хромон доторлогоо, 360° хамгаалах хаалганы гоёлын хүрээ, дугуйны хүрээ бампер зэрэг нь нэмэгдэж өгснөөр шинэ Renault LOGAN-ыг SUV ангиллын машинтай тэнцэхүйц болгосон ба Таны автомашиныг илүү найдвартай хамгаалалт, илүү олон боломжуудыг нээж өгөх болно.

Газраас тэнхлэг хүртэлх өндөр

Газраас тэнхлэг хүртэлх өндөр нь бусад автомашинаас өндөр тул кросс-седан ангиллын Renault LOGAN Stepway-ыг саад тотгорыг даван туулах чадварыг илүү нэмэгдүүлсэн билээ. Шинэ Renault LOGAN Stepway нь Renault Logan-тай харьцуулбал газраас тэнхлэг хүртэлх өндөр нь 195 мм болтол нэмэгдсэн юм.

16 инчийн дугуйн диск

Шинэ загварын 16 инчийн дугуйн  диск нь шинэ Renault LOGAN Stepway-д төгс зохицох байгаа юм.

Орчин үеийн интерьер

Шинэ жолооны хүрд

Илүү сайжруулсан материалаар хийгдсэн жолооны хүрд нь жолоочид илүү тав тухыг мэдрүүлэх болно.

Сайн чанарын суудлын бүрээс

Stepway хувилбарт тусгайлан зориулж загварлаг бичиг, ердийн элэгдэлд тэсвэртэй материалаар хийгдсэн сайн чанарын суудлын бүрээстэй болсон ба урт хугацааны турш эдэлгээ өндөртэй байх болно. 

Техникийн тав тух

AndroidAuto® болон CarPlay®-ийн холболттой шинэ мультимедиа систем 4.0 нь утсаар ярих, замын хөдөлгөөнийг хянахад тусалдаг билээ. Энэ нь ухаалаг утсыг дэлгэцтэй холбох боломжийг олгох ба илүү хялбар хэрэглээг бий болгох болно.

7 инчийн шинэ үеийн MediaNav мэдрэгчтэй дэлгэц нь ямар ч үед сольж боломгүй туслагч байх болно. Тээврийн хэрэгслийн хоёр талын CAN-дугуйн холбоон систем нь Renault Start® системийг удирдах үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ агааржуулагч болон бусад өгөгдлүүдийн ажиллагааны горимд өөрчлөлт оруулах боломжуудыг олгоно.

Чанга яригч систем нь утсаар ярьж байхдаа ч замаас анхаарлаа сарниулахгүй байх боломжийг олгоно.

Apple CarPlay® болон AndroidAuto® програмуудын тусламжтайгаар та ухаалаг утсаа MediaNav 4.0-д холбох боломжтой.

Монголын цаг уурын нөхцөлд тохирсон тоноглол

Renault Start буюу хөдөлгүүрийг алсаас асаах систем

Renault Start® алсаас асаах систем нь хөдөлгүүрийг урьдчилан халаах, салон доторх температурыг тав тухтай хурдан болох боломжийг олгодог. Та түлхүүр дээрх 2S товчлуурыг дарснаар эсвэл MediaNav мультимедиа системийн тусламжтайгаар идэвхжүүлэх боломжтой юм.

Урд шил халаагч

Салхины шил нь бүх гадаргуу дээр халдаг ба цас, мөсийг хэдхэн минутын дотор арилгах болно. Шинэ Renault LOGAN Stepway-тэй хамт байснаар та цас, цан зэргийг хайлахыг хүлээх шаардлагагүй боллоо.

Агааржуулалтын систем

Шинэ Renault LOGAN Stepway-ийн салонд халуун эсвэл хүйтэнд үед байсан ч та орчин үеийн агааржуулалтын системийн тусламжтайгаар тав тухтай мэдрэмжийг мэдрэх болно. Энэ нь салон дахь агаарын температурыг автоматаар хадгалж, жолооч, зорчигчдын тав тухтай байдлыг хангана.

Хөдөлгүүр

Шинэ Renault LOGAN Stepway-д суулгагдсан хөдөлгүүрүүдийн ачаар та өөрийн ашиглалтын горимд тохирсон сонголтыг олох боломжтой болно.

Аюулгүй байдал

Тормосны хүчлэлийн цахим хуваарилалтын систем (ABS)

Шинэ Renault LOGAN Stepway-ийн бүх хувилбарууд нь ABS тормосны хүчлэлийн цахим хуваарилалтын систем (EBD) бүхий ABS түгжээтэй тормосны системээр тоноглогдсон. Энэхүү систем нь яаралтай, гэнэтийн зогсолт хийх шаардлага тулгарсан үед автомашины залуурдлагыг алдагдуулалгүйгээр болж буй бүхий л үйл явцыг жолоочийн хяналтад байлгаж түүнийг хадгалах боломжийг олгодог.

ESP

Машины динамик тогтворжуулалтын систем – гулгалтаас сэргийлэхийн тулд аюулгүй байдлын идэвхтэй систем.

4 ширхэг аюулгүйн дэр

Урд болон хажуу талын аваарын дэрүүд нь шинэ Renault LOGAN Stepway аюулгүй байдлыг өндөр түвшинд хангана.