Шинэ Renault KOLEOS

Шинэ Renault Koleos-ын сэтгэл булаам гадна дизайн анх харсан мөчөөс л сэтгэлд тод үлдэж, уужим, тав тухтай салон нь хот дотор зорчихоос эхлээд алс холын аялалд явах хүртэл, бүх төрлийн замаар явах боломжийг бүрэн олгоно.

Дэгжин гадаад үзэмж

ГАДНА ДИЗАЙНЫ ХАМГИЙН ЖИЖИГ ЭЛЕМЕНТҮҮДИЙГ Ч НАРИЙН ТООЦООЛЖ ХИЙСЭН ШИНЭ RENAULT KOLEOS  
Харц булаам гэрлийн эд анги

Шинэ Renault Koleos-ын хурц шийдэмгий хэв загвар нь бусдаас ялгарах өвөрмөц гэрлийн урсгалаар илэрхийлэгддэг.

Renault Брендийн өнгө төрх

Радиаторын хромжуулсан тор бүхий Renault брендийн шинэ дүр төрх нь уг загварын өнгө үзэмжид төгс нийцэн зохицсон юм.

Гоёмсог 18″ дугуй

Алмазан өнгөлгөөтэй, 18 инчийн гоёмсог хөнгөн хайлшин обуд нь таны ямагт урагшлах хүсэл тэмүүллийг илтгэнэ.

LED гэрэл

Pure Vision технологийн бүрэн LED дахин давтагдашгүй дизайн нь ямагт бусдын анхаарлыг өөртөө татна.

Арын LED гэрэл

Edge Light гэрлийн технологи нь тод бөгөөд бусдаас онцгой гурван хэмжээст гэрлийн хүрээг үүсгэнэ.

Тав тух бүхий технологийн дэвшилтэт салон

Салоны тав тухтай байдал, тоног төхөөрөмж зэрэгт маш ихээр хандуулж, бичил хэсгүүдийг ч нарийн тооцож хийсэн. Зорчигчдын тав тухтай байдалд та эргэлзэхгүй байж болно!
Уужим салон

Шинэ Renault Koleos-ын салонд хүн бүрийг багтаах хангалттай их зай бий. Арын эгнээний зорчигчдод урд суудал хүртэлх зайг 289 мм болгож өгсөн нь өндөр үзүүлэлт юм.

Салоны тав тухтай байдал

Удирдлагын хэсгүүд ашиглахад ойрхон бөгөөд эвтэйхэн байрласан байдал, эд зүйлс хадгалах зориулалт бүхий олон тасалгаанууд нь салон доторх эмх цэгцийг хадгалахад тусална.

Орчин үеийн хянах самбар

Хөдөлгөөний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг LED мэдрэгчүүд бүхий 7 инчийн TFT дэлгэцэн дээр харуулна.

Орчны гэрэлтүүлэг

Салоны атмосфер гэрэлтүүлгийн Ambient Light технологи нь дараах таван өнгөний сонголтыг санал болгож байна: шар, ногоон, цэнхэр, ягаан, улаан.