Renault LOGAN Тоног төхөөрөмж

Тав тух

Тав тухтай бөгөөд багтаамжтай салон нь Renault LOGAN-ы бусдаас ялгарах чанар юм. Энэхүү автомашин нь ангилалдаа стандартын илэрхийлэл болдгийн зэрэгцээ та болон таньтай хамт зорчигчид аливаа аян замдаа зөвхөн тав тухыг мэдрэхийг амлах байна. Салоны урд хэсэгт тохойн хэмжээсээр 1417 мм, харин арын хэсэгтээ 1434 мм зайн багтаамжтай.

Багтаамж ихтэй тээшний тасаг
Багтаамж ихтэй тээшний тасаг

Шинэ Renault LOGAN –ы тээшний тасгийн багтаамж нь 510 литр. Энэ нь ангилалдаа дээгүүр үзүүлэлт юм.

Хэвтдэг суудлууд
Хэвтдэг суудлууд

Ачаа тээш ачихын тулд арын суудлыг 60/40-ийн харьцаатай хэвтүүлэх боломжтой.

Эд зүйлс хадгалах хэсэг
Эд зүйлс хадгалах хэсэг

Хэрэглэгч аливаа эд хэрэглэлээ автомашиндаа хадгалах хайрцаг савны хэмжээ томорлоо. Бээлийний хайрцаг 5.7 литр, урд хойд хаалгануудад шил лонх хадгалах 1.5 литр, 0.5 литрийн тус тус багтаамжтай халааснууд хийгдсэн.

Технологи

Renault-ийн инженеруудын боловсруулан гаргасан технологийн шийдлүүд нь жолоодлогыг дээд зэргээр хөнгөвчлөх болон жолооч таны жолоодлогоос авах бүхий л таатай мэдрэмжүүдийг төрүүлэхэд чиглэгдсэн.

Температур баригч
Температур баригч

Цаг агаарын хяналтын систем нь автомашины салонд жолоочийн тохируулсан тодорхой дулаан эсвэл хүйтний хэмийг автоматаар барихад чиглэгдсэн. Энэхүү систем нь зорчигчдыг халууцах, даарахаас хамгаалах ухаалаг тохиргоо юм.

Хурд-хянагч
Хурд-хянагч

В новом Renault LOGAN имеется круиз-контроль с ограничителем скорости. Система поддерживает заданную водителем скорость автомобиля, благодаря чему не нужно постоянно держать ногу на педали газа.

Аудио хөгжмийн систем
Аудио хөгжмийн систем

Сайжруулсан дуугаралт: 4 ширхэг өсгөгч, дууны төгс боловсруулалт. Мөн AUX, USB, Jack, Bluetooth®, аудиоурсгал, “гар чөлөөтэй” горим дох утасны дуудлага зэрэг хөгжмийн системийн ажиллагаанууд боломжтой. Удирдахад хялбар: жолооны хүрдэн дээх товчнуудаар аудиосистемийг удирдах боломжтой. Хөгжим Автомашин дотроо MP3 тоглуулагчаар эсвэл USB оролтын тусламжтай ухаалаг гар утаснаасаа дуртай дуугаа сонсоод явна гэвэл танд ямар сонсогдож байна? “Гар чөлөөтэй” горимд дуудлага хийх Bluetooth® технологи нь энэ горимыг ажиллуулах боломж олгоод зогсохгүй контактуудаа харах болон дуудлага хийсэн жагсаалтаа хянаж болдог.

Хялбар R буюу /EASY R/

Шинэ роботжуулсан EASY R дамжуулга нь шатахуун зарцуулалтыг ихээхэн хэмнэх бөгөөд жолоодох ур чадвар, уур амьсгалын нөхцөл байдал зэргээс үл хамааран таны шатахуун идэлтийг багасгаж өгөх дэвшилтэт технологи юм. Уг технологийг Renault корпорацийн мэргэжилтнүүд ХБНГУ-ын ZF автомашины хурдны хайрцгийн бүрэлдэхүүн эд ангийг дэлхийн зах зээлд нийлүүлэгч тэргүүлэх концерныхантай хамтран боловсруулж гаргасан.


Практик байдал


Давчуу зайд автомашиныг зогсоолд байрлуулах нь илүү хялбар болсон. Easy-R нь танд хялбар байрлуулах, хурдан маневр хийх боломжийг олгодог. Зөвхөн тоормосноос хөлөө дөнгөж авмагц автомашин зогсоолд тавих үйл ажиллагааг эхэлнэ.

Дасан зохицох чадвар /EASY R/
Дасан зохицох чадвар /EASY R/

Easy-R-ын хурдны хайрцагны дамжуулгын оновчтой алгоритм нь таны автомашин жолоодох хэв маягт нийцүүлэн шатахуун зарцуулалтыг ихээхэн хэмнэх зориулалттай. Тус функци нь дөнгөж автомашин барьж сурсан болон сурж буй шинэ жолоочидод нэн тохиромжтой байдаг.

Хүртээмжтэй байдал
Хүртээмжтэй байдал

Easy-R нь 8 хавхлагат хөдөлгүүрт автомат хурдны хайрцагтай автомашинуудад суурилуулагддаг.

Хамгийн бага шатахуун зарцуулалт
Хамгийн бага шатахуун зарцуулалт

Easy-R нь өөртөө ECО тохиргооны тусгай горимтой энэ нь 100 км/цагт 6,9 л бензин зарцуулахаар дундажлагдан тогтоогдсон. Энэ нь шатахуун цацалтын ухаалаг системийн тусламжтай СО² ялгаруулах хэмжээг багасгаж байдаг. ECO тохиргоо жолооны хүрдний зүүн талд байрлалтай.

“Өвлийн багц” Easy-R
“Өвлийн багц” Easy-R

Энэхүү багц нь өвлийн цагт дугуй болон замын барьцалдах чанар бага байхад хөтлөгч дугуйнууд хальтирч гулсахаас сэргийлэх юм. Горимыг идэвхжүүлэхийн тулд худны хайрцгийг механик тохиргоонд оруулж хоёрдугаар араагаар явахад хангалттай.

Хальтиргаатай зам дээр өөртөө болон автомашиндаа итгэлтэй явах боломж
Хальтиргаатай зам дээр өөртөө болон автомашиндаа итгэлтэй явах боломж

ESP системийг Hill Start Assist тохиргоогоор баяжуулсан. Уг систем нь гүвээн дээрээс хөдөлгөөн эхлүүлэн явахад арагш өнхрөхгүй байхад чиглэгдсэн. Хурдны хайрцгийн тусгай тохиргоонуудын ачаар хальтиргаатай зам дээр эргэлт хийх үед дугуйн залуурдлага суларч, жолоочийн хяналтаас гарахаас сэргийлэх юм.

Аюулгүй байдал

Бид жолоодлогын үед гарч болзошгүй гадаад, дотоод, техникийн мөн хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэх эрсдэлүүдийг харгалзан үзэж цогц шийдлүүдийг боловсруулан гаргав. Бид хүн бүрт аюулгүй жолоодлогыг хүргэхийн төлөө хичээж ажиллаж байна.

Аюулгүйн дэрнүүд
Аюулгүйн дэрнүүд

Шинэ Renault LOGAN нь жолоочийн мөн жолоочийн хажуугийн зорчигчийн урд болон хажуугийн хамгаалалтын дэрнүүдтэй.

Тоормосны хүчлэлийн үечилсэн систем (ABS)
Тоормосны хүчлэлийн үечилсэн систем (ABS)

Энэхүү систем нь хамгийн яаралтай, гэнэтийн зогсолт хийх шаардлага тулгарсан үед автомашины залуурдлагыг алдагдуулалгүйгээр болж буй бүхий л үйл явцыг жолоочийн хяналтад байлгаж түүнийг хадгалах боломжийг олгодог.

Арын мэдрэгч
Арын мэдрэгч

Ухрах араанд шилжүүлэхэд Парктроник систем автоматаар ажиллаж эхэлдэг. Мэдрэгчийн дохио эрчимжин дуугарах нь аливаа гадны биет автомашины арын хэсэгт ойрхон байгааг мэдрэн дохиолно.

Автомашины тэнцвэрийг хадгалах систем буюу (ESP)
Автомашины тэнцвэрийг хадгалах систем буюу (ESP)

Уг систем нь жолоочийн самбаачлах хурд багасаж, жолоодлого сулрах үед автомашины гуйвалт, хазайлтыг тэнцвэржүүлж ихээхэн түшиг болдог. Түүнчлэн автомашин өндөр хурд авсан үед эргэлт хийхэд уг тэнцвэрийг хадгалж өгөх сайн талтай.

Монголын нөхцөлд зориулан бүтээв

Цаг агаарын нөхцөл байдалд дасан зохицох чадвар

Цаг агаарын нөхцөл байдалд дасан зохицох чадвар

Шинэ Renault LOGAN нь Монголын цаг уурын нөхцөлд онцгой сайн зохицсон тэрэг:

  • – Салхины шилний халаалт, урд суудлын халаалт;
  • – Хөдөлгүүрийг алсаас асаах үйлдвэрийн систем;
  • – Өвлийн тэсгэм хүйтэнд ч автомашины техникийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангахуйц шингэнүүд;
  • – Хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн автомат хурдны хайрцаг.

Renault Start алсаас асаах систем

Хөдөлгүүрийг алсаас асаах Renault Start систем нь автомашиныг аюулгүй асааж жавар тачигнасан өвөл, халуу шатсан зуны алинд ч болов салоны температурыг тохиромжтой түвшинд аваачин хөдөлгөөнд бэлтгэдэг. Түлхүүрэн дээрх Renault Start гэсэн товчийг дарснаар автомашин өөрөө асч 10 минутын дараа өөрөө унтрах тохиргоотой. Шаардлагатай гэж үзвэл ахин нэг удаагийн давтамжаар Renault Start товчин дээр дарж таваас дээшгүй циклээр 10 минут халааж болдог. Харин хэрэв автомашин ямар нэгэн хөдөлгөөнд орох эсвэл аль нэг хаалга онгойхыг мэдэрсэн тохиолдолд даруй унтрах тохируулгатай. Энэ нь автомашины аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн бөгөөд хулгайлагдах эрсдэлээс сэргийлнэ.

Renault Start алсаас асаах систем

Та Renault Renault LOGAN Тоног төхөөрөмж унахад бэлэн үү?