Renault LOGAN Тоног төхөөрөмж
Тав тух
Тав тухтай бөгөөд багтаамжтай салон нь Renault LOGAN-ы бусдаас ялгарах чанар юм. Энэхүү автомашин нь ангилалдаа стандартын илэрхийлэл болдгийн зэрэгцээ та болон таньтай хамт зорчигчид аливаа аян замдаа зөвхөн тав тухыг мэдрэхийг амлах байна. Салоны урд хэсэгт тохойн хэмжээсээр 1417 мм, харин арын хэсэгтээ 1434 мм зайн багтаамжтай.
Технологи
Renault-ийн инженеруудын боловсруулан гаргасан технологийн шийдлүүд нь жолоодлогыг дээд зэргээр хөнгөвчлөх болон жолооч таны жолоодлогоос авах бүхий л таатай мэдрэмжүүдийг төрүүлэхэд чиглэгдсэн.
Хялбар R буюу /EASY R/
Шинэ роботжуулсан EASY R дамжуулга нь шатахуун зарцуулалтыг ихээхэн хэмнэх бөгөөд жолоодох ур чадвар, уур амьсгалын нөхцөл байдал зэргээс үл хамааран таны шатахуун идэлтийг багасгаж өгөх дэвшилтэт технологи юм. Уг технологийг Renault корпорацийн мэргэжилтнүүд ХБНГУ-ын ZF автомашины хурдны хайрцгийн бүрэлдэхүүн эд ангийг дэлхийн зах зээлд нийлүүлэгч тэргүүлэх концерныхантай хамтран боловсруулж гаргасан.
Аюулгүй байдал
Бид жолоодлогын үед гарч болзошгүй гадаад, дотоод, техникийн мөн хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэх эрсдэлүүдийг харгалзан үзэж цогц шийдлүүдийг боловсруулан гаргав. Бид хүн бүрт аюулгүй жолоодлогыг хүргэхийн төлөө хичээж ажиллаж байна.
Монголын нөхцөлд зориулан бүтээв
Цаг агаарын нөхцөл байдалд дасан зохицох чадвар
Шинэ Renault LOGAN нь Монголын цаг уурын нөхцөлд онцгой сайн зохицсон тэрэг:
- – Салхины шилний халаалт, урд суудлын халаалт;
- – Хөдөлгүүрийг алсаас асаах үйлдвэрийн систем;
- – Өвлийн тэсгэм хүйтэнд ч автомашины техникийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангахуйц шингэнүүд;
- – Хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн автомат хурдны хайрцаг.
Renault Start алсаас асаах систем
Хөдөлгүүрийг алсаас асаах Renault Start систем нь автомашиныг аюулгүй асааж жавар тачигнасан өвөл, халуу шатсан зуны алинд ч болов салоны температурыг тохиромжтой түвшинд аваачин хөдөлгөөнд бэлтгэдэг. Түлхүүрэн дээрх Renault Start гэсэн товчийг дарснаар автомашин өөрөө асч 10 минутын дараа өөрөө унтрах тохиргоотой. Шаардлагатай гэж үзвэл ахин нэг удаагийн давтамжаар Renault Start товчин дээр дарж таваас дээшгүй циклээр 10 минут халааж болдог. Харин хэрэв автомашин ямар нэгэн хөдөлгөөнд орох эсвэл аль нэг хаалга онгойхыг мэдэрсэн тохиолдолд даруй унтрах тохируулгатай. Энэ нь автомашины аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн бөгөөд хулгайлагдах эрсдэлээс сэргийлнэ.