Renault KAPTUR Тоног төхөөрөмж

Технологи

Жолооч ба зорчигчдын аюулгүй байдлыг хангах бүхий л зүйлсэд инженерүүд санаа тавьжээ.

Приборная панель
Температур баригч

Температур баригч нь бүхээгт тохируулсан агаарын дулааныг тухайн хэмд нь автоматаар барьж жолоочийн болоод зорчигчдын тав тухыг дээд зэргээр хангана. Ганц товчлуур дараад л салхины болон бусад шилнүүдийн хөлрөлт цанталтыг шийдэх боломжтой.

Приборная панель
Хурд-түгжигч

Урт үргэлжлэх хол замын турш хурд түгжигч систем нь өгөгдсөн хурдыг нэгэн хэмд жигд барих бөгөөд харин хурд хязгаарлагч нь хот дотор хурд хэтрүүлэхгүй байх боломжоор хангадаг. Гэсэн ч жолооч та хурдаа нэмэхийг хүсвэл жолооны хүрдэн дээрх товчлуурыг дээш болгон тохируулахад л хангалттай.

Приборная панель
Бороотой үеийн гэрлийн датчикууд

Их бага хэмжээгээр цас бороо аль нь ч орсон мэдрэгч датчикууд автоматаар шил арчигчийг давтамжийг нь тааруулан ажиллаж эхлэнэ. Харин гадаа бүрэнхий болж харанхуй залгахад гэрлийн датчикууд автоматаар ажиллаж ойрын гэрлийг асаана.

Мультимедиа, навигацийн Media Nav 2.2 систем

7 дюймийн мэдрэгчтэй дэлгэц бүхий шинэ үеийн мультимедиа навигацийн систем нь олон төрлийн ухаалаг үйлдэлтэй: RDS-TMC* сувгаар дамжуулан замын мэдээллийг дүрслэн харуулангаа навигаци /чиглүүлэлт/ хийх, арын камерын дүрслэлийг дамжуулах, мөн алсын зайнаас асаах Renault Start программчлалтай систем. Bluetooth® эсвэл USB/AUX оролтоор дамжуулан өөрийн гар утас, хөдөлгөөнт төхөөрөмжүүд дээрээсээ дуу сонсох боломжтой. “Гар чөлөөтэй” үйлдэлт чанга яригчийн систем нь утсаар ярих үедээ замаасаа хараагаа салгаж, анхаарлаа сарниулахгүй байх боломжийг олгоно.

Тав тух ба практикт хэвшсэн байдал

Kaptur-ын саруулхан, тав тухтай орчин бүрдүүлсэн тансаг салонд таван хүн суух багтаамжтай. Мөн дуу чимээ тусгаарлах хоёроос гурван давхар битүүмжлэлтэй.

Багтаамж ихтэй тээшний тасалгаа

Тээшний тасалгааны багтаамж 387 литр, энэ тоог 1200 литр болгож нэмэгдүүлэх боломжтой бөгөөд тээшний тасалгааны хаалганы өргөн нь 1 метр гаруй хэмжээтэй. Нэмэлтээр хэмжээг томруулах үед арын суудлыг 1/3, 2/3 харьцаагаар эвхэж болно.

Эд зүйлс хадгалах хайрцаг

Renault KAPTUR-т эд зүйлс хадгалах хайрцаг сав, багтаамжны хэмжээ 23 литр болж томорсон.

Монголд зориулагдсан унаа

Renault KAPTUR – дөрвөн дугуйн хөтлөгчтэй бөгөөд жолооч та зам, цаг уурын дурын нөхцөлд автомашины ажиллагаанд санаа зовохгүй явах таатай боломж.

Найдвартай тэнхлэг, тулгуур эд анги

Kaptur-ын гаднах дизайн нь ямар ч эвдрэлтэй, чанар муутай зам дээр явсан түүний хүчирхэг, уян хатан тэнхлэгтэйгээ гайхалтай сайн зохицдог. Олон тооны сорилт туршилтууд Kaptur-ын хөвөх мэт зөөлөн явдал, үлгэр жишээ бүхий тулгуур эд ангийн урт удаан эдэлгээний чанарыг батлан харуулсан. Засмал зам, замгүй хөдөөний зам алинд ч явдал зөөлөнтэй, чанар сайтай гэгддэг билээ.

Дөрвөн дугуйгаараа хөтлөгч ухаалаг систем

Renault KAPTUR-ын дөрвөн дугуйн хөтлөгч нь замгүй болон бартаат замаар явахад найдвартай байдаг ба давахад хэцүү бэрх хэсгийг онцгой хөнгөвчилж өгдөг. Дөрвөн дугуйн хөтлөх систем нь гурван горимын тохируулгатай.

– хоёр дугуйн хөтлөгч:тухайн горимд зөвхөн урд хоёр дугуй хөтлөх бөгөөд энэ нь шатахууны зарцуулалтыг хэмнэдэг.

–дөрвөн дугуйгаараа хөтлөх LOCK горим:хөдөлгүүрийн эргэх хүч нь урд ба хойд хоёр дугуйны хооронд 50/50-ын харьцаатай хуваарилагдана. Энэ горимын дээд хурд нь 80 км/ц байдаг ба ангилалдаа тэргүүлэх зэргийн өндөр хурдны үзүүлэлт юм. Урт үргэлжилсэн бартаат зам, эгц өөдөө өгсөх, эсхүл мөсжсөн замыг туулах хамгийн оновчтой гаргалгаа мөн.

– AUTO горим:хөдөлгүүрийн эргэх хүч урд болон хойд дугуйнуудын хооронд замын чанар, нөхцөл, автомашины хурднаас хамаарч автоматаар хуваарилагдана.

Түлхүүр-карт: “чөлөөтэй гар” тохиргоо болон хөдөлгүүрийг алсаас асаах Renault Start систем

Түлхүүрээ халааснаасаа гаргалгүй машинаа онгойлгож, түгжиж, асаах боломжтой. Хөдөлгүүрийг алсаас асаах Renault Start систем нь автомашиныг аюулгүй асааж, жавар тачигнасан өвөл, халуу шатсан зуны алинд ч болов салоны температурыг тохиромжтой түвшинд аваачин хөдлөхөд бэлтгэдэг. Автомашины түлхүүрэн дээрх Renault Start гэсэн товчийг дарснаар автомашин өөрөө асч 10 минутын дараа өөрөө унтрах тохиргоотой. Шаардлагатай гэж үзвэл ахин нэг удаагийн давтамжаар Renault Start товчин дээр дарж 10 минут халааж болно. Харин хэрэв автомашин ямар нэгэн хөдөлгөөнд орох, эсвэл аль нэг хаалга онгойхыг мэдэрсэн тохиолдолд даруй унтрах тохируулгатай. Энэ нь автомашины аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн бөгөөд хулгайлагдах эрсдэлээс сэргийлнэ.

Багтаамж ихтэй тээшний тасалгаа

Тээшний тасалгааны багтаамж 387 литр, энэ тоог 1200 литр болгож нэмэгдүүлэх боломжтой бөгөөд тээшний тасалгааны хаалганы өргөн нь 1 метр гаруй хэмжээтэй. Нэмэлтээр хэмжээг томруулах үед арын суудлыг 1/3, 2/3 харьцаагаар эвхэж болно.

Халаалтын систем

Renault KAPTUR  автомашин нь урд 2 суудал халаагчтайгаас гадна, урд шил нь өвлийн улиралд зориулагдсан цана, мөс арилгах зориулалттай ялтсан халаагчтай.