Renault Duster Тоног төхөөрөмж

Дөрвөн дугуйн хөтлөгч

Duster хөдөө орон нутгийн болоод хот хоорондын замгүй газрыг, бартаат замыг туулахдаа шалгарсан унаа. Өмнөө таарах бүхий л бартаа саадыг сурамгай, шаламгай даван туулах бөгөөд энэ гол шинж чанарыг нь олон сая худалдан авагчид нь батлан харуулсаар. Renault DUSTER өмнөх загваруудынхаа адил өндөр хийгдсэн, газраас тэнхлэг хүртэлх зай (210 мм), богино зайнаас дайрч саадыг даван туулах өнцөг ихтэй, дугуйн өргөн арктай ба эд ангийн найдвартай хамгаалалттай. Түүнд суурилуулсан тэнхлэг нь тухайн зам ямар гадаргуутай байхаас үл хамаарч тав тухтай жолоодлогоор хангадаг төдийгүй нугачаа ихтэй зам харгуйг туулах түүнд асуудал биш юм.

Усовершенствованная подвеска
Усовершенствованная подвеска

Дөрвөн дугуйн хөтлөгч

Renault DUSTER-ын дөрвөн дугуйн хөтлөгч нь дурын замаар (эвдрэлтэй, эвдрэлгүй) болон замгүй газраар урагш хялбар хөдлөх гурван горимын тохируулгатай.
2WD – Энэ үед хөдөлгүүрийн эргэх хүч урд хоёр дугуйн хооронд ижил хэмтэй хуваарилагдаж зөвхөн урд хоёр дугуй хөтлөж эхлэнэ. Ингэснээр шатахуун зарцуулалтыг хэмнэдэг.
AUTO – Автомашины явж буй хурд, замын эвдрэл гэмтэл, нөхцөл байдлаас шалтгаалан моторын хүч урд болон хойд дугуйнуудад автоматаар хуваарилагдан очно.
LOCK – Хөдөлгүүрийн эргэх хүч урд болон хойд дугуйнуудад жигд хэмээр тэнцүү хуваарилагдана. Энэхүү горим нь 80 км/ц хүртэл хурдлаж, хэцүү бэрх замыг итгэлтэй туулах боломж олгодог.
Дөрвөн дугуйн хөтлөгчтэй Renault DUSTER загвар нь (минутанд 1000 эргэлдэх хүчээр 5,7 км/ц) газар туулах нэгдүгээр арааны богино дамжуулга бүхий зургаан шатлалт механик хурдны хайрцгийн сонголттой, мөн моторын хөргүүрийн систем болон моторын эргэлтийн хүчийг хянах систем бүхий автомат хурдны хайрцагтай загвар тус тус худалдаанд гарч байна. Дээр дурдагдсан дамжуулгын төрлүүд нь замгүй болон бартаат замыг туулахад төгс нийцтэй. Мөн огцом өгсүүр лүү болон автомашин дүүрэн ачаатай үед ч хөдөлгөөн эхлүүлэхэд аливаа бэрхшээлийг хөнгөвчлөх тохиргоо бүгд хийгдсэн.

Газраас тэнхлэг хүртэлх зай 210 мм
Газраас тэнхлэг хүртэлх зай 210 мм

Их биеэс газар хүртэлх зай ихтэй тул Renault DUSTER замдаа таарах саадыг төвөггүй давах бүтэцтэй. Үүнээс гадна Duster жин, хэмжээний оновчтой зохицолтой, иймдээ ч Duster-т явахгүй газар гэж байдаггүй.

Кузовын шугаман хэмжээс
Кузовын шугаман хэмжээс

Renault Duster-ын механик хурдны хайрцагтай загвар нь богино хугацаанд хүчээ авах нэгдүгээр арааны богино дамжуулгатай, уруудах өгсөх хөдөлгөөнийг хөнгөвчилдөг нь замын саад нугачаа ихтэй хэсгийг аливаа асуудалгүй давах боломжийг олгодог.

Найдвартай тэнхлэг
Найдвартай тэнхлэг

Найдвартай байдлаараа шалгарсан Renault DUSTER-ын тэнхлэг нь бат бэхийг шалгах бүх төрлийн сорилтод бэлэн байна. Түүний аливаа сорилт, туршилтад тэсвэртэй бүтэц нь замгүй газраар элдэв санаа зовинолгүй явах тав тух, итгэлтэй байдлаар хангана.

Хамгаалалт” аюулгүйн шинэ багц

“Хамгаалалт” Protection нь замгүй газраар явахад таны автомашины аюулгүй байдлын нэмэлт хамгаалалт болон ашиглагдана. Renault DUSTER-ын худалдан авалт бүрт тус багц дагалдаж байна.

Радиаторын хамгаалалт
Радиаторын хамгаалалт

16 мм-ийн өргөнтэй радиаторын нүүрний цогц нь чулуу, тоос болон өөр бусад гадны хүчин зүйлээс давхар хамгаалах хэрэгсэл болдог.

Арын дугуйн аркны шаврын хаалт
Арын дугуйн аркны шаврын хаалт

Арын дугуйны шаврын хаалт нь аливаа механик гэмтлээс их биеийг хамгаалах ба зэврэлт үүсэхээс сэргийлж, дуу чимээ сайтар тусгаарлана.

Автомашины босгон дээрх хавсралт наалтууд
Автомашины босгон дээрх хавсралт наалтууд

Автомашины босгон дээрх наалтууд нь кузовыг элдэв гадны нөлөөнөөс болон механик гэмтлээс хамгаална.

Редуктор, түлшний савны хамгаалалт
Редуктор, түлшний савны хамгаалалт

3 мм өргөнтэй геометрийн хэлбэр бүхий ган хамгаалалт нь гадны биетээс ирэх доргилтыг хүлээн авч шингээдэг ба ингэснээрээ түлшний савны бүрэн бүтэн байдал, деталь эд анги болон хөдөлгүүрийн дамжуулгын ажиллагааг хамгаалдаг.

Орчин үеийн технологи

Renault DUSTER нь Монголын зах зээлийн нөхцөл байдалд гайхалтай сайн тохирохоор бүтээгдсэн. Инновацийн шинэлэг шийдэл бүхий алсаас асаах систем, салхины шилний халаалтын систем, ухрах камер, хурд түгжигч, араа дамжуулгын мэдээлэгч зэрэг нь замын болон цаг агаарын нөхцөл байдлаас үл хамааран таны аялал зугаалга, ажил хэргийн уулзалт зэргийг илүү тав тухтай, итгэл найдвартай байлгахын тулд шийдэгдсэн болно.

Renault Start алсаас асаах систем

Хөдөлгүүрийг алсаас асаах Renault Start систем нь автомашиныг аюулгүй асааж жавар тачигнасан өвөл, халуу шатсан зуны алинд ч болов салоны температурыг тохиромжтой түвшинд аваачин хөдөлгөөнд бэлтгэдэг. Түлхүүрэн дээрх Renault Start гэсэн товчийг дарснаар автомашин өөрөө асч 10 минутын дараа өөрөө унтрах тохиргоотой. Шаардлагатай гэж үзвэл ахин нэг удаагийн давтамжаар Renault Start товчин дээр дарж 10 минут халааж болдог. Харин хэрэв автомашин ямар нэгэн хөдөлгөөнд орох, эсвэл аль нэг хаалга онгойхыг мэдэрсэн тохиолдолд даруй унтрах тохируулгатай. Энэ нь автомашины аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн бөгөөд хулгайлагдах эрсдэлээс сэргийлнэ.

Renault Start алсаас асаах систем
Урд талын болон хажуугийн хамгаалалтын дэрнүүд

Салхины шилний халаалтын систем

Тодорхой хэдэн минутын хугацаанд салхины шилэн дээр тогтсон цас мөсийг хайлуулж шилийг цэвэрхэн болгоно.

Урд талын болон хажуугийн хамгаалалтын дэрнүүд
Урд талын болон хажуугийн хамгаалалтын дэрнүүд

Renault DUSTER урд суудлуудын болон хажуугийн аюулгүйн дэртэй. ISOFIX систем нь бага насны хүүхдийн зориулалтын суудлыг бэхлэгч давхар хамгаалалтын систем юм. Энэхүү систем нь арын суудалд сууж яваа бага насны хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн дүүрэн хангана.

Тоормосны хүчлэлийн үечилсэн систем (ABS)
Тоормосны хүчлэлийн үечилсэн систем (ABS)

Энэхүү систем нь хамгийн яаралтай, гэнэтийн зогсолт хийх шаардлага тулгарсан үед автомашины залуурдлагыг алдагдуулалгүйгээр болж буй бүхий л үйл явцыг жолоочийн хяналтад байлгаж түүнийг хадгалах боломжийг олгодог.

Ухрах камер
Ухрах камер

Арын ухрах камер болон автомашин байрлуулахад туслагч мэдрэгчүүд хамгийн бага зайнд ч маневр хийхэд эрсдэлгүй байхаар хослон ажиллана.

тав тухтай байдал

Renault DUSTER загвар нь өөртөө орчин үеийн тэргүүлэх зэргийн технологийн шийдлүүдийг шингээсэн тул та энэхүү автомашиныг хөлөглөн давхихад зөвхөн жолоодлогоос авах тав тух, аюулгүй найдвартай байдлыг л мэдрэнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Дотоод салоны тохьтой байдал нь материал хийцийн чанар сайтай суудлын бүрээстэй болсноор улам нэмэгдсэн.

Дуу чимээний өндөр тусгаарлагч
Дуу чимээний өндөр тусгаарлагч

Хөдөлгүүрийн хэсэгт дуу чимээ тусгаарлагч нэмэлт элементүүдийг орчин цагийн хэв маягт нийцүүлэн урласан бөгөөд хаалганы жийргэвчүүдийг суурилуулж өгснөөр дуу чимээ нэвтрэх нь мэдэгдэхүйц буурч зорчигчдын тавтай байдлыг хадгалсаар байна.

Саруулхан салон, багтаамжтай тээшний тасаг
Саруулхан салон, багтаамжтай тээшний тасаг

Renault DUSTER-ын тээшний тасаг нь холын аян замд тань хэрэг болох бүхий л зүйлсийг багтаах 475 литрийн багтаамжтай бол арын суудлыг буулгах үед энэ тоо 1636 литр болж нэмэгддэг. Энэ бол ангилалдаа тэргүүлэх тээшний хэмжээ мөн. Харин уртаашаа 2.65 м-ийн уртын орон зай үүснэ. Энэ зайнд сноуборд, цана, дурын овор хэмжээ ихтэй зүйлсийг багтааж тээвэрлэх боломжтой.

Хурд түгжигч
Хурд түгжигч

Хурд хяналтын систем нь тогтоогдсон хурдыг нэг хэмд жигд барихын дээр хурд хязгаарлагч мөн ажиллана. Энэхүү систем нь холын аян замд ч, хот дотор ч жолоочийн ойрын, үнэнч туслах байх бөгөөд удирдах товчлуур нь жолооны хүрдэн дээр байрлалтай.