Duster Design

Duster хөдөө орон нутгийн болоод хот хоорондын замгүй газрыг, бартаат замыг туулахдаа шалгарсан унаа. Өмнөө таарах бүхий л бартаа саадыг сурамгай, шаламгай даван туулах бөгөөд энэ гол шинж чанарыг нь олон сая худалдан авагчид нь батлан харуулсаар. Renault DUSTER өмнөх загваруудынхаа адил өндөр хийгдсэн, газраас тэнхлэг хүртэлх зай (210 мм), богино зайнаас дайрч саадыг даван туулах өнцөг ихтэй, дугуйн өргөн арктай ба эд ангийн найдвартай хамгаалалттай. Түүнд суурилуулсан тэнхлэг нь тухайн зам ямар гадаргуутай байхаас үл хамаарч тав тухтай жолоодлогоор хангадаг төдийгүй нугачаа ихтэй зам харгуйг туулах түүнд асуудал биш юм.

Приборная панель
Хромжуулсан радиаторын тор

Томруулсан Renault нэрийн тэмдэг бүхий хромжуулсан радиаторын торыг тус загварын шинэ өнгө төрхийн дагуу хийж гүйцэтгэжээ. Торны дээд болон доод хэсгүүд нь жижиг хэмжээний нүхнүүдээс тогтсон нь радиаторыг элдэв гэмтлээс найдвартай хамгаалахад тусалдаг байна.

Приборная панель
Хамгаалалт ба ажиллагаа

Урд ба хойд бамперууд нь бартаат замын машины эрч хүчтэй өнгө төрхийг илтгэдэг байна. Кузовыг бүхэлд нь тойрсон хуванцар хамгаалалт нь Renault DUSTER-ыг гадны элдэв нөлөөлөлд тэсвэртэй болгодог бол ачааны нум ажиллагааг нь илүү сайжруулдаг байна.

Приборная панель
Шинэчлэгдсэн оптик

Renault DUSTER нь өдрийн нэмэлт гэрлүүд бүхий давхар оптик гэрлүүдээр тоноглогдсон бөгөөд эдгээр нь асаалтын дараагаар автоматаар асах үйлдэлтэй суурь тоноглол юм. Арын гэрлүүд нь гэрэлтүүлгийн онцгой хэлбэрийг үүсгэх бөгөөд Renault DUSTER-ыг бусад автомашинуудаас илүү онцгой, содон харагдуулна.

Приборная панель
Хөнгөн хайлшин дискүүд

16"-ийн гоёмсог Aconit хөнгөн хайлшин обуд нь Privilege хувилбараас эхлээд суурь тоноглол байдлаар суурилагдсан. Сонголт байдлаар шинэ цутгамал Black Thema дискүүдийг суурилуулах боломжтой.

Интерьер дизайн

Renault DUSTER-ийн интерьер нь тав тух болон түүнтэй уялдах ажиллагааг бүхэлд нь тооцож боловсруулсан цогц хослол юм. Байгалийн болон хиймэл материалуудыг хослуулсан доторлогоо нь гадаргуунуудын элэгдэлд тэсвэртэй байх чанар, салоны үзэмжтэй дүр төрх зэргийг нэмэгдүүлжээ.

Приборная панель
Ойлгомжтой хянах самбар

Хэрэглэхэд ойлгомжтой хянах самбар нь ямар ч үед ойлгомжтой уншигдах тайлбарууд бүхий бичигтэй товчлуур болон түүнтэй төгс нийцсэн товчлууруудын байрлал зэргийг хослуулсан хянах хэсэг юм.

Приборная панель
Биеийн онцлогт тохирсон урд суудал

Renault DUSTER нь сайжруулсан профиль, илүү томруулсан гар амраагч, уртасгасан түшлэг болон дэрээр тоноглогдсон. Суудлууд нь илүү эвтэйхэн болоод зогсохгүй, ослын үед тусгай деформацид орохоор программчлагдсан байна. Жолоочийн суудлын өндрийн тохируулгын шинэ механизм нь гарт эвтэйхэн татуурганы тусламжтайгаар суудлын байрлалыг өөрчлөх боломжийг олгодог байна.

Приборная панель
Нэмэлт тохиргоо

Tохируулгуудын хэсэг дээр хурд түгжигч, араа шилжилтийн мэдрэгч, түүнчлэн гадна температурын талаарх цогц мэдээллүүдийг харуулдаг байна. Мөн хурд түгжигч болон хязгаарлагчийн товчлууруудыг машины эргономик хүрдэн дээр байрлуулж өгчээ.