Өвөрмөц хэв маяг Logan

Шинэчлэгдэн гарсан Renault LOGAN автомашины хэрэглээний хялбаршил, дэгжин тансаг байдал таныг гайхшруулах болно. Классик хэв маягийг өөртөө бүрдүүлсэн седан загвар, хэвтээ шугаман тодотголууд болон хөдөлгөөнт байдлыг илтгэх хэв загвар нь ангилалдаа шинэ эрин үеийг нээж буй.

Урд гупер
Урд гупер

Кузовын урд хэсэг нь хэмжээний хувьд том эмблемтэй болсон бөгөөд үүнийгээ дагаад овор ихтэй нүүрний сетк тавьж өгсөн. Энэ нь Renault-ийн автомашинуудын шинэ загвар, концепциудыг баяжуулдаг.

Их гэрэл
Их гэрэл

Их гэрэл, өдрийн гэрлүүд нь тухайн автомашины орчин үеийн өнгө төрхийг тодотгодог.

Дискнүүд
Хажуугийн толь

Эргэх дохиог арын үзэгдлийн толинуудад суурилуулж өгсөн нь автомашинд илүү гоёмсог, тансаг байдлыг бий болгосон.

Дискнүүд
Дискнүүд

Рено Логан 15 инчийн хайлшин DEL ARTE брэндийн дугуйн обудтэй.

Салоны дотоод засал

Шинэ Renault LOGAN–ы салон өмнөх үеийнхээ загваруудаас нэг алхам урагшилсан. Чанар сайтай, эдэлгээ даах материал сонгож, жолооч болон зорчигчийн биед таатай байхаар бүтээсэн тухайн загварын шинэ салон нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг өндөр түвшинд барьсаар байна.

Хянах самбар
Хянах самбар

Хянах самбар нь хромжуулсан элементүүдтэй ба бүхий л тохиргоонуудын оновчтой байрлал нь жолоочийг зөвхөн жолоодлогодоо анхаарлаа төвлөрүүлэхэд туслана.

Суудлын шинэхэн бүрээс
Суудлын шинэхэн бүрээс

Renault-ийн загвар зохион бүтээгчид тусгайлан LOGAN-д зориулж даавуун суудлын бүрээсийн хэд хэдэн хувилбаруудыг бодож олсон. Сонгогдсон материалууд нь хүний хэрэгцээ шаардлагад бодитоор нийцсэн бөгөөд энэ нь ч Logan-ы хэрэглэгчдийг өөртөө татах чадварыг хадгалж байдаг нэг хүчин зүйл мөн.

Жолооны хүрдний арьсан бүрүүл
Жолооны хүрдний арьсан бүрүүл

Renault LOGAN-ы стиллэг бөгөөд хүрэхэд таатай мэдрэмж төрүүлэхүйц арьсан бүрүүл нь жилийн дөрвөн улиралд зохицолдлогоо сайтайн дээр салоны өнгө төрхөнд эерэгээр нөлөөлж цэмцгэр харагдуулна. Өвлийн цагт арьсан бүрүүл нь хөрдөггүй бол зун гарын чийг шингээхгүй, жолоодлогын үед хүрдэн дээр гарын алга хальтирахаас сэргийлэх сайн талтай.

Та Renault Өвөрмөц хэв маяг Logan унахад бэлэн үү?