Анх 1898 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Рено компанийн өнөөг хүртэл баримталж ирсэн стратегийн гол бодлого бол худалдан авагчийг хямд өртөгтэй, дэвшилтэт технологи шингэсэн, чанартай бүтээгдэхүүнээр хангах явдал юм. Тийм ч учраас өнөөдөр Рено компани нь үйлдвэрлэсэн автомашин бүртээ гурван жилийн хугацааны буюу 100 мянган км-ийн гүйлтийн баталгааг итгэл төгс өгч байна.

Рено компанийн ОХУ дахь салбар нь 2016 онд 12 мянга гаруй автомашин экспортод гаргасан бөгөөд тэдгээрийн ихэнхийг Москва дахь Реногийн үйлдвэрт угсарчээ. Вьетнам Улсын зах зээлд гарч чадсан Оросын анхны суудлын автомашин үйлдвэрлэгч болсон байна. Тус компани нь 2017 оноос “Рено Дастер” гэдэг загварын автомашиныг Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб, Катар, Оман, Кувейт, Бахрейн зэрэг улсуудын хэрэглэгчдэд нийлүүлж эхэлжээ. Үүний сацуу Ази, Европ, Африк, Латин Америкийн орнууд руу болон Энэтхэгийн зах зээлд автомашины 200 шахам жижиг болон багц эд анги экспортлох өргөн хөтөлбөр нь амжилттай хэрэгжиж, Алжир луу гэхэд угсраад будчихсан автомашины бэлэн кузов экспортолж байна.

Өргөжин тэлж буй ОХУ дахь дилерийн тоо нь улс даяар нийт 164 болсон байна. Рено компани 2017 оны эхний гурван улиралд 95.718 ширхэг автомашин худалдаалсан нь өмнөх оны үзүүлэлтээс даруй 18 хувиар өсчээ. Ингэснээр тус корпорацийн зах зээлд эзлэх хувь хэмжээ нь 8.5 хувьд хүрсэн үзүүлэлт гарсан байна. Өнөөдөр ОХУ дахь Рено компани нь үйлдвэрлэлийн хоёр талбайтай ба энэ нь Москва болон Толятти хотуудад байрлах Renault-Nissan холбооны хамтарсан үйлдвэрүүд юм. Тус компани нь 1998 онд ОХУ-ын зах зээлд гарснаас хойш 1.5 сая гаруй суудлын автомашин борлуулсан бөгөөд автомашины үйлдвэрлэлийг нутагшуулах түвшний тэргүүлэх байр суурийг эзлээд зогсохгүй импортыг орлох үнэмлэхүй удирдагч мөн гэдгээ дэлхий дахинаа батлан харуулсаар байна.

Дотоодынхоо тэргүүлэх үйлдвэрлэгч болсон Оросын Рено компанийн “Рено–Дастер”, “Рено-Каптюр”, “Рено-Сандеро“, “Рено-Логан” зэрэг автомашинууд нь үнэ, чанарын хувьд худалдан авагчдынхаа эрэлт хэрэгцээг бүрэн хангадаг тул хэрэглэгчид нь эдгээр автомашиныг худалдан авахын тулд ойролцоогоор хагас жилийн өмнөөс захиалгаа өгдөг байна. Ийнхүү багагүй хүлээлтийг үүсгэн байж хэрэглэгчийнхээ гарт очсон автомашинууд нь худалдан авагчийнхаа сэтгэлийг хэзээ ч гонсойлгож байгаагүй гэдгийг Рено-гийн үйлчлүүлэгчид баталдаг байна.