Петровис Группээс Монгол орон даяар хэрэгжүүлсэн МИНИЙ МАШИН урамшуулалт хөтөлбөрийн хоёр дахь удаагийн урамшууллын эзэд 2020 оны 04-р сарын 30-ны өдөр МҮОНТ-ийн шууд нэвтрүлгээр тодорч, шагналаа гардан авлаа. 

Супер шагналын эзэн Францын алдарт RENAULT брэндийн "0" гүйлттэй цоо шинэ Sandero автомашины эзнээр Улаанбаатар хотын хэрэглэгч З.Мөрөн;

Үүнээс гадна “Моннис Моторс” компанийн 1,000,000 төгрөгийн сервис үйлчилгээний эрхийн эзэн Сүхбаатар аймгийн хэрэглэгч Ж.Түвшинжаргал,

500,000 төгрөгийн шатахууны эрхийн эзэн Төв аймгийн хэрэглэгч Б.Галбадрах,


300,000 төгрөгийн Мобил брэндийн тос, тосолгооны эрхийн эзнээр мөн Улаанбаатар хотын хэрэглэгч Б.Ууганбаяр нар тодорч тус тус урамшууллаа гардан авлаа.

Урамшууллын эзэддээ Моннис Моторс ХХК болон Петровис группын зүгээс халуун баяр хүргэе.Моннис Моторс компани нь 2018 оноос эхлэн 120 жилийн түүхтэй Францын алдарт Renault корпорацийн албан ёсны дистрибютор болсон бөгөөд энэ хугацаанд уг брэндийг амжилттай нутагшуулан нийт ард иргэдэд хуучин автомашины үнээр шинэ авто хүлэг худалдан авах хамгийн таатай нөхцөлийг санал болгосноор Монголын шинэ автомашины зах зээлд борлуулалтаараа тэргүүлсээр байгаа билээ.“МИНИЙ МАШИН” урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд:

  • Монгол залуугийн ур ухаан шингэж, Монголын зам, цаг уурын нөхцөлд бүрэн зохицох, дунд гарын жийп DUSTER автомашины эзэн П.Болдбаатар,
  • Жийп автомашины хүчирхэг шинж чанар, эрэмгий дүр төрхийг өөртөө агуулсан Sandero Stepway автомашинуудын З.Мөрөн нар тус тус тодорлоо.