Петровис группээс хэрэглэгчиддээ зориулан МИНИЙ МАШИН урамшуулалт хөтөлбөрийг орон даяар эхлүүлээд байгаа билээ.

Урамшуулалт хөтөлбөрийн эхний СУПЕР ШАГНАЛЫН ЭЗЭН Улаанбаатар хотын хэрэглэгч П.Болдбаатар нь Францын алдарт RENAULT брэндийн бартааг туулахаар бүтээгдсэн DUSTER автомашины эзэн боллоо.

Цоо шинэ Duster брэндийн автомашины эзэн болсон П.Болдбаатар танд Алтан шар зам тань өлзийтэй байх ерөөл дэвшүүлье.

Үүнээс гадна “Моннис Моторс” компанийн 1,000,000 төгрөгийн сервис үйлчилгээний эрхийн эзэн Баян-Өлгий аймгийн хэрэглэгч М.Асемнур;

 500,000 төгрөгийн шатахууны эрхийн эзэн Улаанбаатар хотын хэрэглэгч П.Нарантуяа;

300,000 төгрөгийн Мобил брэндийн тос, тосолгооны эрхийн эзнээр мөн Улаанбаатар хотын хэрэглэгч Б.Эрдэнэчимэг; 

нар тус бүр тодорлоо.

Урамшууллын эзэддээ Моннис Моторс ХХК болон Петровис группын зүгээс халуун баяр хүргэе

Моннис Моторс компани нь 2018 оноос эхлэн 120 жилийн түүхтэй Францын алдарт Renault корпорацийн албан ёсны дистрибютор болсон бөгөөд энэ хугацаанд уг брэндийг амжилттай нутагшуулан нийт ард иргэдэд хуучин автомашины үнээр шинэ авто хүлэг худалдан авах хамгийн таатай нөхцөлийг санал болгосноор Монголын шинэ автомашины зах зээлд борлуулалтаараа тэргүүлсээр байгаа билээ.

Та “МИНИЙ МАШИН” урамшуулалт хөтөлбөрт хамрагдсанаар:

  • Монгол залуугийн ур ухаан шингэж, Монголын зам, цаг уурын нөхцөлд бүрэн зохицох,

 дунд гарын жийп DUSTER,

  • Таны хэрэгцээ, шаардлагад бүрэн тоноглол, гоёмсог дизайнаараа төгс нийцэх туулах чадвар өндөртэй дунд гарын жийп KAPTUR,
  • Жийп автомашины хүчирхэг шинж чанар, эрэмгий дүр төрхийг өөртөө агуулсан Sandero Stepway  автомашинуудын эзэн болох боломжтой.

“МИНИЙ МАШИН” урамшуулалт хөтөлбөрт идэвхтэй оролцож СУПЕР ШАГНАЛЫН эзэн болоорой. Дараагийн супер шагналын эзэдийг МҮОНТ-ийн шууд нэвтрүүлгээр 2020 оны 04-р сарын 30-ны өдөр тодруулна.

Урамшуулалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн өөрт ойр байрлах Петровисийн ШТС-ууд болон албан ёсны цахим хуудсаар дамжуулан аваарай.

Танд амжилт хүсье.

Цахим хуудас:

Петровис : https://www.facebook.com/Petrovisofficialpage/

RenaultMongolia:  https://www.facebook.com/RenaultMongolia/