Гадна дизайн KAPTUR

Приборная панель
Төгс хэмжээний зохицол

Бусад авто хэрэгслүүдээс ялгагдах түүний гол чанаруудын нэг бол тэгш хэмийн нийцлүүд мөн. Түүний 1/3 хэсэг нь шилэн бүрхүүлтэй харин үлдсэн 2/3 хэсгийг их бие эзэлдэг. Салхины шил нь өргөн бөгөөд өндөр, хажуугийн цонхнуудын хэмжээ томын дээр урагш урссан хэлбэртэй дээвэр нь үзэгдэх орчныг дээд зэргээр хангадаг ба автомашины дотоод салоныг мэдэгдэхүйц саруулхан болгодог.

Приборная панель
Эрч хүчтэй шинж чанар

KAPTUR – бол хэлбэр хийцийг стратегитэй хослуулан амьдрал дээр бодитоор хэрэгжүүлсэн Renault-ийн түүхэн нийлэмж юм. Орчин үеийн хэв маяг бүхий илүү хүчирхэг эрч хүчтэй болгож харагдуулах нэмэлт шугамууд нь гайхалтай өнгө төрхийг хослуулж чадсан ба бартаа саадыг давах өнцөг ихтэй нь түүний газраас тэнхлэг хүртэлх зай 205 мм байдагтай холбоотой. Энэ нь шулуун болон донсолгоотой ямар ч гадаргуу дээр явдал зөөлөнтэй байхаар үйлдвэрлэгдсэн билээ.

Приборная панель
Хамгийн сүүлийн үеийн гэрэл

Kaptur-ын гадаад имиджийг бүрдүүлдэг түлхүүр элементүүдийн нэг бол орчин цагийн, хурц тод байдлыг илэрхийлэх шилмэл гэрлийн эд анги. Үүнд: манангийн эсрэг led гэрэл мөн эргэлтийн үед тухайн чиглэлийн хэсгийг гэрэлтүүлэх нэмэлт гэрэл багтдаг. Мөн арын хэсэгт 3D led гэрлүүд суурилуулж өгсөн. Каптюр гадна загвартаа эрч хүчтэй, эрхэмсэг дүр төрхийг хослуулахын дээр дотоод салоны тансаг ур хийцтэй.

Тав тухтай интерьер

Хянах самбар
Хянах самбар

Түүний загварлаг бөгөөд орчин үеийн хянах самбар нь мэдээллийн үндсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ. Тоон хурд хэмжигч болон моторын эргэлтийн хэмжээ заагч, шатахууны хэмжээ заагч болон компьютерын мэдээллүүд багтана. Араа дамжуулгын хянагч нь араагаа хөнгөрүүлэх эсвэл хүндрүүлэх оновчтой мөчийг мэдээлж өгнө.

Приборная панель
Тав тухыг бүрдүүлсэн суудал

Renault KAPTUR автомашин нь хажуугийн түшлэг бүхий илүү боловсронгуй суудалтай болсон. Түүний зарим сонголтуудад жолоочийн суудалд эвхэгддэг гарын тавиур ч нэмэлтээр суурилуулж өгсөн.

Приборная панель
Боломжит хувилбарууд

Kaptur-ын салон дөрвөн янзын сонголттой. Үүний хоёр нь хар, саарал өнгийн даавуун суудлын бүрээстэй ба хэрэглэгч өөрийн өнгө төрх, орчин хөцлийг бүрдүүлэхийн тулд тод улбар шар өнгийн суудлын бүрээс, эсвэл арьсан бүрээстэй суудлыг сонгох бүрэн боломжтой

Интерьер шийдэл

Суудлын бүрээсний улбар шар оруулга болон төв консолийн хүрээ, мөн улбар шар өнгийн эмжээртэй гэрэл ойлгогч бүхий хивсэнцэрүүд зэрэг нь интерьерт өнгө нэмнэ. Дизайны ийм шийдэл нь дэгжин экстерьер өнгө төрхийн хамтаар уг автомашиныг олны дундаас онцгой харагдуулна.

Таны хувийн дизайн

Renault KAPTUR автомашин нь амьдралын баяр баясал, эрч хүч дүүрэн амьдрах шинэлэг амьдралын хэв маягтай, тав тухыг эрхэмлэдэг хүмүүст зориулагдсан юм.

Интерьер шийдэл

Суудлын бүрээсний улбар шар оруулга болон төв консолийн хүрээ, мөн улбар шар өнгийн эмжээртэй гэрэл ойлгогч бүхий хивсэнцэрүүд зэрэг нь интерьерт өнгө нэмнэ. Дизайны ийм шийдэл нь дэгжин экстерьер өнгө төрхийн хамтаар уг автомашиныг олны дундаас онцгой харагдуулна.

ATELIER RENAULT ХУВИЙН ШИЙДЭЛ

Atelier Renault-аар өөрийн автомашины дахин давтагдашгүй өнгө төрхийг тодотго! Багц шийдлийг сонгох боломжтой хөтөлбөр нь гагцхүү танд л чиглэсэн юм. Дээвэр дээрх график наалтууд, хажуугийн молдингууд болон тольнууд, мөн радиаторын тор болон тээшний хэсгийн хаалганы бүрхүүл, түүний хамтаар улбар шар өнгийн 17 дюймийн хөнгөн хайлшин обуд зэрэг нь таны кроссоверын өнгө төрхийг зохицол төгс өндөрлүүлнэ.