Renault MASTER автомашины тоноглол

Таны бизнесийн түнш

Бизнесийн үйл ажиллагаа явуулдаг бүхий л хүмүүст зориулж Renault master автомашиныг ур ухаан, сэтгэлээ шингээн үйлдвэрлэсэн бөгөөд та бүхний өдөр тутмын бизнесийн үйл ажиллагаанд бага ч гэсэн хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байдаг.

Автомашины дотоод шийдэл

Таны ачаа барааг илүү найдвартай тээвэрлэхэд зориулагдсан тээшний орон зай, шал, хана, дугуйн арк бүхий зохион байгуулалттай.

Чирэгч дэгээ

Ачааны найдвартай тээвэрлэлтийг шалан дээр бэхэлгээний цагиргууд хангаж өгдөг бөгөөд энэ нь ханан дээрх цагаригтай холболт хийх боломжтой. Ачаа тээшний хэмжээнээс хамаарч 10 хүртэлх цагариган бэхэлгээг ашиглах боломжтой.

Өөр дээрээ жижиг цонхтой кабины тусгаарлагч 

Ачааны тасалгаа нь кабинаас метал хуваалтаар тусгаарлагдсан бөгөөд цонх эсвэл хамгаалалтын нүүртэй хамт нэмэлтээр хэрэглэгдэж болно.

270°-аар онгойдог арын хаалга

Машины ачааны тэвшийг хялбархан онгойлгох боломжтой бөгөөд 270 градус нээгдэх боломжтой соронзон хаалгатай.

Cтандарт холбох хэрэгсэл

Master автомашины чирэгч гогцоо нь 3 тонн хүртэлх чиргүүл болон ачаа тээшийг чирэх, зөөвөрлөх боломжтой.

Aрын хөлний тавиур

Автомашины дээвэр дээр хялбархан гарахад зориулагдсан гишгүүртэй.

Тав тух

Renault master-ийн дотоод зохион байгуулалт нь таны ая тухтай байдлыг бүрэн хангах бөгөөд чанартай материалаар хийгдсэн, зай томтой, дуу тусгаарлах онцлогтой давуу талууд нь таны бизнесийн үйл ажиллагаанд төгс зохицно.

жолоочийн тав тухыг бүрэн хангахуйц суудал

Автомашины суудал нь хүний биеийн анатомид зохицсон, олон хэлбэрт шилжих өндөр намын тохриуулга нь таныг холын замд тав тухтай зорчуулах нөхцлийг бүрэн хангана.

Агааржуулалтын систем

Ухаалаг агааржуулалтын систем нь автомашины кабин доторх температурыг тэнцвэржүүлнэ.

CD-MP3 Аудио систем

Bluetooth / USB / AUX оролтоор дамжуулан гар утаснаасаа хөгжим сонсох боломжтой. Гар чөлөөтэй үйлдэлт чанга яригч систем нь замаас хараа салгалгүй утсаар ярих боломжийг олгоно.

Xурд-тохируулагч

Хурд баригч систем нь холын замд бензин, автомашины хүчийг зөв хуваарилахад туслах ба хамгийн чухал нь жолоодлоготоо бүрэн анхаарах боломжийг бүрдүүлнэ.

Урд суудлын зорчигчийн урдах жижиг хайрцаг

Урд талын зорчигчын хэсгийн хайрцаг нь таны гар доорх хэрэгцээт эд зүйлсийг агуулах боломжтой.

Ширээ болгон ашиглах боломжтой голын суудал

Илүү олон зорчигч эсвэл илүү том орон зай хэрэгтэй байна уу? Сонголт үгүй. Голын нэмэлт суудал нь хялбархан ширээ эсвэл сандал болон хувирдаг онцлогтой.

Голын хэсгийн тасалгаа

Автомашины дунд байрлах 2 тасалгаа бүхий тавиур нь олон жижиг зүйлсийг хадгалахад нэн тохиромжтой. Таны эд зүйлс таны гарт ойр, таны нүдэнд ил харагдах юм.

Гар утасны тавиурын хэсэг

Та гар утсаа хайх шаардлагаүй. Таны гар утсыг байршуулах тусгайлсан тавиуртай.

Аюулгүй байдал

Renault master нь зогсоолд тавих болон өгсүүр газар таны аюлгүй байдлыг хангах зорилготой өгсүүр замд дэмжих систем нь араа солигдох үед тухайн байрлалдаа бат зогсох боломжийг олгодог.

Өгсүүр замд дэмжих систем

Renault master нь зогсоолд тавих болон өгсүүр газар таны аюлгүй байдлыг хангах зорилготой өгсүүр замд дэмжих систем нь араа солигдох үед тухайн байрлалдаа бат зогсох боломжийг олгодог.

Чиглэлийн тэнцвэрийг тогтворжуулагч систем

Автомашины их биеийг тэнцвэржүүлэх ESP буюу Electronic stability program системтэй.

ABS систем 

Тоормозны ABS систем нь тоормозны хүчлэлийн автомат хуваарилалтын системтэй ба яаралтай, огцом тоормозлох үеийн тусламжийн системтэй хослон ажилладаг.

Aраа хүндрүүлэгч

Шороо, цас, элс, шавар зэрэг замын хүнд нөхцөлд аливаа тулгарсан бартаат замыг хялбар туулахад зориулагдсан.

Нэмэлт гэрэлтүүлэг

Renault master нь харанхуйд ч аюулгүй байдлыг хангаж, шөнийн жолоодлогын үед өргөн өнцгөөр гэрэлтүүлнэ.

Үл үзэгдэх орчны толь

Зорчигчдын дээвэр дээр суулгасан "үл үзэгдэх орчин" -ийн нэмэлт толь нь хэцүү маневр хийх явцад нөхцөл байдлыг хянахад тусална.

Аюулгүйн дэр

Жолоочын болон зорчигчийн талын нэмэлт airbag нь таны аюулгүй зорчих боломжийг улам нэмэгдүүлнэ.

Чиргүүлийн аюлгүйн мэдрэгч

Аливаа гадна биесийн далайцыг тодорхойлж, аюултай нөхцөлд автомашины бинзен урсгалыг зөв хуваарилж машиныг зогсоох онцлогтой.

Дифференциал түгжигч

Хэрэв зорчиж буй зам диржигнүүртэй, элс шороо, шавар, хонхор, хотгор ихтэй газар хойд дугуйны дифференцаль ажиллаж аюулгүй байдлыг нэмэгдүүлнэ.