Renault Koleos

Шинэ Рено Колеос нь тав тух болон аюулгүй байдлын талаарх таны ойлголтыг илүү баяжуулах болно.

R-LINK 2 мультимедиа систем

Чиглүүлэгч систем

Хот дотор болон хотоос гадагш явахдаа замын маршрутаа оруулмагц, чиглүүлэгч систем нь танд хамгийн тохиромжтой замыг харуулах болно.

Мэдрэгч дэлгэц

Таны ашигладаг планшетуудын нэгэн адил: хоёр хуруугаараа л томруулж жижигсгэх, эргүүлэх, чирч байрлал солих гэх мэт олон үйлдлийг гүйцэтгэх боломжтой.

Дуу хоолой таних систем болон “гар чөлөөтэй” горим

Замаас анхаарал салгалгүй мультимедиа боломжуудыг ашиглаарай.

Системийн программчлал

R-Link 2 системийн тусламжтайгаар та автомашины жолоочийн цахилгаан “туслахууд”-аас эхлээд салоны атмосфер гэрэлтүүлэг, алсаас асаах Renault Start систем хүртэл бүх төрлийн системийн ажиллагааг тохируулах боломжтой.

Тансаг-ангиллын BOSE эксклюзив аудиосистем

Bose®: дугаралтын төгс төгөлдөр байдал

Шинэ RENAULT KOLEOS-ын BOSE аудио систем нь таны сэтгэлийг мартагдашгүй дурсамжаар хөглөнө. Технологийн дэвшилтэт 12 динамикууд, өсгөгч болон дижитал дугаралтын процессор нь таны аялангаа амьд тоглолт үзэж буй мэт мэдрэмжийг өгнө. Рено Колеосын хамтаар цэвэр дугаралт бүхий дуу хөгжмийн баялаг ертөнцөөр аялаарай.

Жолоочид туслах орчин үеийн системүүд

Тээшний хэсэг онгойлгох ухаалаг систем

Систем нь ачааны тээшний (багаж) хэсгийг гараа ашиглахгүйгээр, хойд бампер доогуур хөлөө гүйлгэх байдлаар онгойлгох боломжийг олгодог байна. Түүнээс гадна тээшний хэсгийг мөн зайнаас Renault карт-түлхүүр ашиглан, тээшний хэсгийн хаалга болон хянах самбар дээр байрлах товчлуур зэргийг дарж онгойлгох боломжтой.

Автоматаар зогсоолд байрлуулах ухаалаг систем

Систем нь параллель, перпендикуляр эсвэл өнцгийн тохиргоотойгоор зогсоолд байрлуулах үйлдлийг гүйцэтгэхээс гадна параллель байрлалтай зогсоолоос гаргах боломжит замыг мөн заавраар харуулдаг байна.

Аюулгүй байдал

Шинэ Renault Koleos замын ямар ч нөхцөлд бэлэн: таны аюулгүй байдал – бидний гол зорилго

Хөдөлгөөний чиг тогтворжуулалтын ESP систем

Хөдөлгөөний чиг тогтворжуулалтын шинэ үеийн ESP систем нь машины хөдөлгөөний ямар ч нөхцөлд хянах боломжийг олгодог.

Автоматаар холын гэрэлд шилжүүлэх систем

Та хот суурин газар луу нэвтрэхэд таны урд талд машин хөдөлгөөнд оролцож байгаа эсвэл өөдөөс машин ирж байх үед систем холын гэрлийг автоматаар ойрын гэрэлд шилжүүлнэ. Ингэснээрээ харанхуй болоод үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд хөдөлгөөнд оролцогчдод үзэгдэх орчин хангалттай байх нөхцлийг хангаж өгдөг байна.

Автомашин хөдөлгөөнд оролцох үед өөрийн зорчиж буй эгнээг барин явахад туслах систем

Зорчиж буй эгнээнээс гажсан тохиолдолд дуут дохио өгнө.

Жолоочийн нүднээс далд бүсчлэлүүд

Энэхүү систем нь арын автомашиы хөдөлгөөнийг хянах зориулалттай бөгөөд элдэв гэнэтийн хөдөлгөөнийг хажуугийн толины гэрлийн дохиоллоор жолоочид мэдэгдэх юм.

Аюулгүйн дэр болон бусад хамгаалалтууд

Сайн чанарын ган төмрөөр хийсэн кузов, сүүлийн үеийн аюулгүй байдлын хамгаалалтын систем зэрэг нь жолоочийн итгэлтэй байдлыг хамгийн эгзэгтэй мөчид ч хадгалж чадна.

Орон зай ба тав тух

Жолооч болон зорчигчийн суудлын цахилгаан тохируулга

Суудлын төрөл бүрийн элементүүдийн өндөр болон налах өнцгийг өөрт тав тухтай байхаар тохируулах боломжтой: жолоочийн суудал нь 6 чиглэлд, зорчигчийн суудал нь 4 чиглэлд тохируулан өөрчлөгдөх боломжтой.

Хоёр сегментээр бүсчлэгдсэн температур тохируулагч

Бие даасан байдал ба тав тух: систем нь жолооч болон зорчигчийн температурын горимын бие даасан байдлыг хангаж өгдөг бөгөөд ингэснээрээ жолооч болон зорчигчийн хэсгийг харилцан өөр өөр температураар тохируулах боломжтой.

Багтаамж ихтэй тээшний хэсэг

Салоны бүтцийн онцлогоос хамааран тээшний хэсгийн зайг өөрийн хэрэгцээнд тохируулан өөрчлөх боломжтой. Арын суудлуудыг Easy Break системийн тусламжтайгаар автоматаар буулгах боломжтой -  нэг товчлуур дарснаар ачих боломжтой зайн эзэлхүүн 2 гаруй дахин нэмэгдэнэ.

Хүйтэн цаг уурт тохируулсан тоноглолууд

Жолооны хүрд болон салхины шилний халаагуур

Хүйтэн нөхцөлд удаан хугацаанд зогссоны дараагаар ч салхины шилний халаагуур хурдацтай хайлуулснаар, жолооны хүрд халснаар хөдөлгөөнд богино хугацаанд, тав тухтай оролцох боломжтой.

Урд ба хойд суудал халаагч, урд суудал хөргөгч

Шинэ Renault KOLEOS-ын бүх суудал нь халаагч тохиргоотой бөгөөд урд суудал нь хөргөлтийн системтэй юм.

Хөдөлгүүрийг алсаас асаах Renault Start систем

Хөдөлгүүрийг асаах цагийг тохируулснаар автомашин таныг тав тухтай зорчих нөхцлийг бүрэлдүүлэх дулаан температуртайгаар угтан авах болно.

Халаах болон хөргөх тохиргоотой аяганы сууриуд

Аяганы сууриуд нь таны уух зүйлийн тохиромжит хэмийг хадгалах болно.